БНАСАУ баллистик пуужин харвалаа

Умард Солонгос улс пүрэв гарагт Японы тэнгист өнөөдөр өглөө 07:00-07:30 цагийн хоёр баллистик пуужин харваж туршилт хийсэн талаар Япон болон АНУ-ын эх сурвалжууд мэдээллээ.. Өнгөрсөн ням гарагт Умард Солонгос Шар тэнгист пуужин харвасан нь баллистик пуужин биш байсан тул НҮБ-ын тогтоол шийдвэрийг зөрчсөн болон өдөөн хатгасан үйлдэл байгаагүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдээд байсан юм.

Японы Ерөнхий сайд Ёшихиде Суга пүрэв гарагийн туршилт бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл боллоо гэжээ.

. АНУ-ын цэрэг арми, тагнуулын албаныхан пуужин хэр хол харвасан болон ямар төрлийнх байсныг тогтоохоор ажиллаж байна.

Эх сурвалж: CNN, BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.