Говь-Алтай аймгийн Хөхморьт сумыг Засаг дарга Ж.Энхбаяр нь самарч байна

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргаар өнгөрсөн намар томилогдсон Жамцын Энхбаяр гэх залуу тус сумын Соёлын төвийн эрхлэгч, Хүн эмнэлгийн эрхлэгч, Ерөнхий боловсролын сургуулийн Захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг элдвээр шахан дарамталж, хууль бусаар ажлаас хольж солих ажлыг хийж байна гэх гомдол манай редакцид ирлээ.

Түүний хууль бус дарамт шахалтын улмаас тус сумын төрийн болон боловсролын байгууллагын үйл ажиллагаа доголдохдоо тулсан харамсалтай хэрэг гараад байгаа аж.

Жамцын Энхбаяр гэх энэ залуу 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргад ИТХ-аасаа дэмжигдэж, улмаар аймгийн Засаг даргынхаа захирамжаар томилогджээ.

Тэрбээр ажлаа авсан өдрөөсөө эхлэн тус сумын Хүн эмнэлгийн эрхлэгч Л.Баярмааг “Миний хамаатны охиныг ажилд бушуухан ав” хэмээн дарамтлах болсон бөгөөд “Манай орон тоо дүүрэн байгаа шинээр хүн ажилд томилох боломжгүй” хэмээн хариулангуут ажлаас нь халсан гэдгийг эх сурвалж хэллээ. Л.Баярмаа эрхлэгч Засаг даргынхаа хууль бус үйлдлийг эсэргүүцэн шүүхдэж ялсан тул удахгүй ажилдаа буцан томилогдохоор болжээ.

Түүнчлэн Засаг дарга Ж.Энхбаяр сумынхаа Цэцэрлэгийн эрхлэгч П.Чанцалням, Соёлын төвийн эрхлэгч Г.Бямбадорж нарыг өдөр бүр ажлаа өг хэмээн дарамталсаар байгаа бөгөөд энэ сарын 17-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулийн захирал Э.Пүрэвдагвыг ажлаас нь халсан захирамжийг та харж байна.

лйлйлй

Тус сургуулийн захирал Э.Пүрэвдагватай утсаар холбогдож чухам ямар шалтгааны улмаас ажлаас халагдсаныг тодруулахад “Манай сумын Засаг даргаар Ж.Энхбаяр гэдэг залуу өнгөрсөн намар томилогдсоныхоо дараа намайг дуудаж уулзсан. Тэр үеэрээ би тантай хамтарч ажиллах боломжгүй. Та бушуухан ажлаа өг. Өргөдлөө өг” хэмээн дарамтлах болсон. Өөр ямар нэгэн шалтаг шалтгаан огт хэлээгүй. Тэгээд энэ гуравдугаар сарын 17-ны өдөр намайг ажлаас халсан захирамж гаргаад түүнийгээ сумын цагдаа болон Тамгын газрын дарга нараараа надад гардуулж өгсөн. Би тэр үед нь тэдэнд “Намайг хууль бусаар ажлаас болж болно. Миний дээд удирдах албан тушаалтан нэгэнт шийдвэрээ гаргасан бол түүнийг хүлээн авч тамга тэмдгээ шилжүүлэн өгнө. Коронавирусээс үүдэлтэйгээр сургуулийн үйл ажиллагаа удаан хугацаанд завсарлаж байгаад саяхнаас л хичээл сургууль эхэлж байна. Энэ эмзэг үед сургуулийг удирдлагагүй байлгаж болохгүй. Намайг орлох, миний ажил үүргийг хариуцан авах хүнээ ч бас томилсон захирамжаа авчраад сургуулийн тамга тэмдгийг шилжүүлэн аваач” хэмээн хүсэлтээ хэлэхэд огт хайхраагүйгээр барахгүй шууд өрөөг минь лацдаж, намайг сургуулиас гаргасан” гэх хариуг өглөө.

161779668 265173238539790 6359888071072201595 n

Сургуулийн захирлын өрөөг лацадсан байдал

Сүүлийн жилүүдэд аймаг орон нутгийн удирдлагад “Намын цагаан солио” өвчтэй, төрийн албанд ажилласан дадлага туршлага, мэдлэг чадваргүй хүмүүс томилогдон очмогцоо төрийн албыг самардаг, намынхаа тавиулуудыг томилдог зүй бус үйлдэл газар аваад байгаа.

Үүний нэг нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг Жамцын Энхбаяр болоод байна. Төрийн албыг төрлийн алба болгодог, намын аппарат болгодог энэ зүй бус үйлдлийг бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.