ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд гурван хүн тунаж үлдлээ

ХЭҮК-ын Эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг өнөө өглөө 10.00 цагаас хуралдаж, саяхан шийдвэрээ гаргажээ.

Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр  ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшүүлэх боломжтой хэмээн ажлын хэсгийнхэн прокурор Б.Өнөрмаа, цагдаа Я.Цэлмэн, Ч.Отгончулуун гэх хүмүүсийг үлдээж, нээлттэй сонсголд оролцуулахаар болсон байна.

Харин МАН-д удирдах албан тушаал хашиж байсан Х.Болдмандал, ШИНЭ намын дэд даргаар ажиллаж байсан Ц.Баттуяа нарыг улстөрийн намд удирдах албан тушаалыг сүүлийн таван жилийн хугацаанд хашсан, хуульч П.Хишигбаярыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгэж байгаагүй гэх үндэслэлээр хассан байна.

Прокурор П.Өнөрмаагийн хувьд өнгөрсөн зургадугаар сард ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшин өрсөлдөөд шалгуурыг хангахгүй гэх үндэслэлээр нэр нь хасагдаж байсан бол сая эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшээд тунаж үлдсэн нь анхаарал татаж байна.

Ингээд нээлттэй сонсголд орохоор нэр нь шалгараад байгаа гурван хүнийг товч танилцуулъя.

ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Б.Өнөрмаа

б

Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн ахлах прокурор, судлаач, Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, доктор Бямбажавын Өнөрмаа. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр цөөнгүй өгүүлэл, нийтлэл бичиж мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж байсан.

ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн

1648de8c f5f6 4864 bda5 eb01dcc084fb,цэлмэн

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Я.Цэлмэн ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшжээ. Хууль сахиулахын их сургуулийн шилдэг багшаар шалгарч байсан. Гэмт хэргийн нотолгооны эрх зүй хэмээх номыг бичиж байсан.

ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Ч.Отгончулуун

otgonchulun

Чадраабалын Отгончулуун 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, ЗГХЭГ-Удирдлагын академид 2006 онд Төрийн захиргааны менежментийн магистрийн зэргийг тус тус хамгаалсан. Хүнс, хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтэн, ОБЕГ-т албаны дарга, УЕП-ын Дэргэдэх мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч, ХЭҮК-т референтээр ажиллаж байсан. Эрүү шүүлтийн эсрэг, тэр тусмаа тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн байцаах чиглэлээр ажиллаж байсан туршлагаараа нөгөө хоёроосоо хавьгүй илүү чадвартай. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.