СУМО ТОЙМ: Хару башёгийн ес дэх өдрийн тойм

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн ес дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

138367591 423457818975951 6247015028534769893 o 01 01 01 01 01 

Есөн өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Комүсүби Такаяасү найман даваа, нэг унаатайгаар ганцаараа башёг тэргүүлэхийн сацуу ганцаараа качикоши хийлээ. Түүний араас Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Маэгаширагийн 9-өөс барилдаж буй Чиёонокүни нар долоон даваа, хоёр унаатайгаар нэхэж байна. 

Башёг тэргүүлэгчид /2021.03.22/
Башёг тэргүүлэгчид /2021.03.22/

Өчигдөр дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл. 

  • Маэгашира 13 Чиёошома Г.Мөнхсайхан (5-4) - Маэгашира 13 Тэрүцүёоши (6-3)
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров (5-4) - Маэгашира 9 Хошорюү С.Бямбасүрэн (5-4)
  • Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (5-4) - Маэгашира 9 Чиёонокүни (7-2)
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (3-6) - Секиваке Таканошо (6-3)
  • Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (7-2) - Маэгашира 4 Мёогирюу (5-3) 

Бусад дөрвөн зиндаанд барилдаж буй Монгол бөхчүүдийн явцын мэдээлэл:  

Жүрёо зиндаа

Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 3:6
Азүмарюү С.Тодбилэг 6:3
Миторюү Б.Төрболд 4:5

Макүшита зиндаа

Дайшохо Ч.Шижирбаяр 4:1
Сакигакэ Я.Баттүшиг 1:3
Тамашохо Э.Энхманлай 2:2 
Дайтэнма Н.Чинзориг 2:2
Ёүшояама Б.Анхбаяр 3:2

Санданмэ зиндаа

Дэванорюү Т.Тэмүүлэн 4:1
Саданохикари Д.Наранцогт 3:1

Жонидан зиндаа

Араүма Төртогтох 3:1

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.