СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-22

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын усан санг 2025 оны 07 сараас дүүргэж эхэлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.

Төслийн шинэчилсэн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, Эрчим хүчний яамны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хоёр жилийн өмнө хэлэлцэн дэмжиж байв.

Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн дагуу тендер шалгаруулалтад Power China, China CAMC Engineering Co.,Ltd, Shanghai Construction Group оролцохоор болсон юм. “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Усан цахилгаан станцын ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх тендерийг зарлаж, урилгыг оролцогч компаниудад хүргүүлсэн байна.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслөөр Ховд голын Шижигтийн хавцалд 255 метр урт, 42 метр өндөр бетон нүүртэй шороон боомтыг байгуулж, 45 квадрат километр буюу 4500 га талбайд шинээр нуур үүсгэх бөгөөд уулан дундуур 4835 метр урт, 7.5 метрийн диаметртэй ус дамжуулах хоолойг шинээр байгуулж, 4 ширхэг 22.5 МВт-ын турбин генератортой, нийт 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай цахилгаан станцаар, жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун таван аймгийг эрчим хүчээр хангана.

Төслийн төсөвт өртөг 288.5 сая ам.доллар, барилга угсралтын ажлыг 61 сарын хугацаанд бүрэн дуусгаж, хүлээн авахаар төлөвлөсөн.

Төслийн тендерт оролцогч компаниудаас China CAMC Engineering Co.,Ltd болон Shanghai Construction Group компаниуд “Ковид-19 цар тахалтай холбогдуулан хоёр улсын хил хаагдаж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан төслийн талбарт очиж мэдээлэл цуглуулах боломжгүй, тендерийн материалыг тендерт заасан хугацаанд хүргэхэд бэрхшээлтэй байгаа тул тендерийн хугацааг 30 хоногоор сунгах хүсэлт ирүүлсэн ба үнэлгээний хорооноос тендерийг хүлээн авах эцсийн хугацааг 30 хоногоор буюу 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулаад байна.

Тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй 2021 оны 06 дугаар сард багтаан гэрээ байгуулж, усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Станцын барилга угсралтын ажил 47 сарын хугацаанд үргэлжлэн 2025 оны 07 сараас усан санг дүүргэж эхлэх ба 2026 оны 07 сард бүрэн хүчин чадлаар ажиллуулснаар энэхүү төслийн ажил дуусах юм.

Н.Тавинбэх: Төслийн барилга угсралтын ажилтай зэрэгцэн Эрдэнэбүрэн-Мянгад 220 кВ-ын 80 км цахилгаан дамжуулах агаарын шугам, Мянгад-Улиастайн 220 кВ-ын 360 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудын ажлыг дуусгасан байх шаардлагатай.

Эрдэнэбүрэн-Мянгад 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын 70 тэрбум төгрөгийн санхүүжилтыг Улсын төсөв, Мянгад-Улиастайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын 230 тэрбум төгрөгийн санхүүжилтын эх үүсвэрийг шийдвэрлүүлэх асуудлаар Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Altansuvd
3 жилийн өмнө
136.25.141.152

Bas heden hujaa nar barisan bolj taarav uu? yadarsan uls shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.