СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-03-22

Ирээдүйн сансрын нисгэгчдийг бэлтгэж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Монголын дараагийн сансрын нисэгч, олон улсын сансар судлалын инженерүүдийг бэлтгэх ажил хэдийн эхэлжээ. Монгол хүн сансарт ниссэнээс хойш хэдийн 40 жил өнгөрчээ.

Харин хоёр дахь монгол хүн хэзээ сансарт нисэх вэ гэсэн асуулт энэ жил хүчтэй яригдаж байна. Энэ хэдхэн жилийн ажил биш. Бүр хүүхэд байх үеэс нь хүсэл сонирхлыг нь хөгжүүлэхээс эхлүүлэх бодлогын чанартай ажил билээ. Тэгвэл бодит зүйл гэдэгт итгэдэг "Дүдү" боловсролын сангийнхан уг ажлыг есөн жилийн өмнө эхлүүлжээ. Тэд шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (STEM)-т суурилсан олон талт хөтөлбөрийг монгол хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан хэрэгжүүлж байна. Гэхдээ хүнд хэцүү бодлого томьёо бус хүүхдийн танин мэдэх хүслийг төрүүлсэн сонирхолтой даалгавраар хөгжүүлдэг. Тоглонгоо л сансрын технологийн анхан шатны мэдлэг олоод авчихна гэсэн үг. 

. Цаашдаа энэ аргаа боловсруулан гадна талбайд зориулалттай пуужин хийхээр зогсохгүй хэдхэн жилийн дараа гэхэд өөрөө хатуу түлшит пуужин хийх боломжтой гэж уг төслийн санаачлагч Д. Мөнхтулга ярьсан байна. 

 “Шинжлэх ухаан бол ойлгоход хэцүү тоо томьёо биш. Яг үнэндээ бидэнтэй хамгийн ойр зүйл. Дүдү машиныг жишээгээр авч үзье л дээ. Өнгөц харахад хүүхдүүд модон машинаар уралдаж, зугаацах төдий харагдаж болох юм. Гэвч хийхийн тулд хүүхэд аэродинамик, потенциал, кинетик энерги зэрэг байгалийн ухааны хамгийн чухал, энгийн мэдлэгийг туршиж үзсэнээр тодорхой ойлголт авч байдаг. Бид ирээдүйн сансрын нисгэгчийг бэлтгэж байгаа гэдэгтээ итгэдэг” гэж хэлсэн юм. Хүүхэд сониуч, тэр дундаа монгол хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ онцгой. Яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр л анхаарах нь чухал. Тэдний нээсэн музейд зочилсон хэн ч бага хэмжээний сансрын ертөнцөд аялах мэдрэмж аваад гарахаар санагдсан.

Зарим хүүхдүүд үзвэрийн үзүүлэнгийн материалыг сонирхож байгаад эвдчихдэг тохиолдол ч цөөнгүй гэнэ. Хэрвээ тэр үед нь багахан зэмлэчих юм бол тухайн хүүхэд хэзээ ч сонирхохгүй. Тийм учраас ундууцаж уурлахын оронд тайлбарлаж өгөөд бид тэр үзүүлэнгээ илүү сайжруулдаг.

. Энэ нь хүүхдийн тархины үйл ажиллагааг эрчимжүүлж өөртөө итгэлтэй хүн болон өсөхөд чухал нөлөө үзүүлдэг аж. Үүнийг олж харсан үүсгэн байгуулагч тэрбээр “Бид энд ирээдүйн сансрын нисгэгчийг бэлдэж байгаа гэдэгтээ эргэлздэггүй” гэж инээмсэглэн хэлсэн юм. 

ХӨВГҮҮД ТЕХНОЛОГИЙН ЧАДВАРТАЙ Ч ОХИД БҮР ОНЦГОЙ

Охид зөвхөн барбигаар л тоглодог гэх хэвшмэл хандлага хэдийн өөрчлөгдсөн. Эмэгтэйчүүдийн нарийн ажилд нягт нямбай ханддаг нь код бичих, технологийн дэвшилтэд арга бүтээхэд давуу тал болдог байна. Дүдү боловсролын сан үйл ажиллагаа явуулахдаа охидыг ижил тэгш оролцуулдаг.  Эцэг эхчүүд л зөвхөн хөвгүүдийг технологийн чадвартай гэж боддог нь эндүүрэл юм. Үнэндээ зарим тохиолдолд хөвгүүдээс ч илүү хүсэл эрмэлзэл, чадвартай байдаг гэнэ. Гэсэн хэдий ч манай эцэг эхчүүд энэ талын хүсэл сонирхлыг нь тэр бүр дэмждэггүй учраас сургалтад хамруулахдаа хойрго ханддаг гэлээ. 

Сонирхуулахад гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Сүүлийн жилүүдэд технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж дэмжих тухай олон санаачлаг гарч, үйл ажиллагаа идэвхжээ. ЮНЕСКО-гоос охидод зориулж техникийн мэдлэг боловсрол(Girls STEM) хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн энэ жилийн дэлхийн сансрын долоо хоногийг “Women in space” сэдвээр зохиохоор болсон зэрэг жишээг дурдаж болох юм. Мөнхтулга энэ талаар мэдээллийн технологи, харилцаа холбоо өндөр хөгжсөн өнөө цагт бид боломж хязгааргүй. Магадгүй Монголын анхны эмэгтэй сансрын нисгэгчийг сансарт илгээх цаг удахгүй ирэх болно гэсэн юм. 

Ц.БАЯР

Эх сурвалж: www.polit.mn

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
124.158.107.35

МҮИС дээр сансрын нисэгч бэлдээд байгаа ггэсэн үү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.