Өвчтөнөөсөө хууль бусаар мөнгө авсан Нэгдүгээр эмнэлгийн эмч “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнуулжээ

Нэгдүгээр эмнэлгийн эмч Б.Б нь Булган аймгаас ирсэн өвчтөнөөс үндэслэлгүйгээр их хэмжээний нэмэлт төлбөрийн хувийн дансаараа авч хохироосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг мэдээлэл гарсан даруйд Нэгдүгээр эмнэлгийн Ерөнхий захирал Н.Лхажий манай редакцтай холбогдож “Манай эмнэлгийн эмч Б.Б нь өвчтөнөөс үндэслэлгүйгээр мөнгө авсан мөртлөө тухайн эмчилгээ үйлчилгээгээ үзүүлээгүй болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Бид тухайн эмчид ажлаас халах хүртэл сахилгын арга хэмжээ авна. Та бүхэн мэдээгээ устгаж өгөөч” хэмээн гуйж байсан билээ.

лааа

Нэгдүгээр эмнэлгийн Ерөнхий захирал Н.Лхажий

Гэвч уг эмнэлгийн дарга Н.Лхажий хэлсэндээ хүрээгүйгээр барахгүй, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх хэрэгт холбогдон шалгагдсан эмч Б.Б харин ч бүр төрийн дээд одон медаль болох “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа гэдэг мэдээ манайд ирлээ.

Уг баримтаас үзвэл Нэгдүгээр эмнэлгийн эмч Б.Б нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдсан нь үнэн байх бөгөөд тэрбээр энэ тухай “Хамт олондоо баярлалаа” гэдэг үгтэйгээр цахим хуудастаа хуваалцсан байх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.