LIVE: Сумо бөхийн хару башё гурав дахь өдөр шууд дамжуулалт

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн гурав дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

HATSU basho TOIM 01 01 01

Башёгийн хоёр дахь өдөр буюу өчигдөр дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүд бүгд ээлжит даваагаа авсан барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүд дараах оноолттой байна. 

  • Маэгашира 13 Чиёошома Г.Мөнхсайхан (1-1) - Маэгашира 12 Аойяама (2-0)
  • Маэгашира 9 Хошорюү С.Бямбасүрэн (1-1) - Маэгашира 8 Тобизару (0-2)
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров (2-0) - Маэгашира 7 Кагаяаки (2-0)  
  • Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (1-1) - Маэгашира 5 Эндо (0-2)
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (1-1) - Маэгашира 3 Мейсей (1-1)
  • Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (2-0) - Комүсүби Дайейшо (0-2)

Өнөөдөр Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хацу башёгийн түрүү бөх болох Комүсүби Дайшейшотой тав дахь удаагаа учраа тааран барилдана. Хоёр бөх бие биенээ тус тус хоёр удаа даваад байгаа ч хамгийн сүүлийн хоёр барилдаанд Дайейшо давсан юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.