СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-12

Б.Гүнбилэг: Асуудал Х.Баттулга, эсвэл У.Хүрэлсүхдээ байгаа юм биш. Үндсэн хуульт тогтолцоонд аюул учирч байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болох эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-д маргаан үүссэн. Маргаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуульч Б.Гүнбилэг ажиллахаар болсон юм. Тэрбээр өнөөдөр ҮХЦ-д очиж, тайлбар өглөө.

-Та Монгол Улсын Ерөнхийлөгчийг ҮХЦ дээр төлөөлөхөөр болсон байна. Одоогийн үүссэн маргааныг хэрхэн үнэлж, дүгнэж байгаа вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ жил болох гэж байгаатай холбоотой улс төрийн болон эрх зүйн маргаанууд гарч байна. .

Энэ асуудлаар ҮХЦ-д маргаан үүсэх нь үү, гэдгийг хуульч нар маш анхааралтай ажиглаж байсан. Харин ҮХЦ-ээс маргаан үүсгэжээ. Би ганцаараа биш олон эрдэмтэн судлаачид санал солилцож байхдаа энэ асуудлаар ҮХЦ-д маргаан үүсэхгүй гэцгээж байсан.

Харин маргаан үүссэн асуудлыг эмзэглэж хүлээж авлаа. Тийм учраас би Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж, уулзсан. Мэдээж, хуульчид олон янзын байр суурьтай байдаг. Би гэхэд үйл ажиллагааг нь шүүмжлэх үедээ шүүмжилж, зөв үед нь зөв хэмээн илэрхийлдэг. Чөлөөт, ардчилсан сонгуулиар сонгогдсон тул хүн бүр үзэл бодлоо хэлэх эрхтэй юм. Гэвч, түүнийг нэр дэвших эрхгүй гэсэн ойлголт нийгэмд хавтгайртлаа гарах боллоо. .

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болоод нэг жил ч болоогүй байна. Энэ хуулийг өөрөөр тайлбарлаж, Үндсэн хуульт ёсонд халдах вий гэсэн болгоомжлол төрж байна.

Ингээд өчигдөр орой хуульч эрдэмтэд тал талаас нь ярилцаад эрх зүйн онолын талаар олон зүйл бичсэн байгаа. Яагаад ганцхан Х.Баттулга гэдэг хүнд зориулж тайлбар хийх ёстой болчихов гэдэг дээр их гайхацгааж байгаа. Нэг хүнд зориулж Үндсэн хууль тайлбарлах нь осолтой. Цааш, цаашдаа олон эрсдэл гарна. Үүн дээр л бид тайлбараа өгье гэсэн хэрэг.

Зүгээр л хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эсвэл бусад сувгаар хуульч, судлаач Б.Гүнбилэг гээд ярих явж болох ч ҮХЦ-ийн мэдээлэл тайлбар өг гэсэн шаардлагад нийцүүлэн эрх зүйн онол ярих нь бас өөр л дөө.

-Ерөнхийлөгч тайлбараа өгчихсөн биз дээ?

Би мөн тэр тайлбарыг зурагтаар харсан. ҮХЦ дээр дураараа гүйж очоод ярьчихсан юм байх гэтэл үгүй юм билээ. ҮХЦ-ээс өөрт чинь холбоотой маргаан гарсан, тайлбараа өгөөрэй гэж хандаад, албан ёсны бичиг явуулсны дагуу ҮХЦ дээр очиж тайлбараа өгсөн байна лээ.

Гэхдээ тэрхүү тайлбарыг би дутуу гэж үзсэн. Нэгэнт би итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон тул өнөөдөр тайлбар өглөө.

-Та юу гэж тайлбарлах вэ?

Гол асуудал нь юу гэхээр Монгол Улсын Үндсэн хуульд хориглох харилцааг тусгаагүй. Юу гэхээр, өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эсвэл одоогийн .

Тэр байтугай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал гацаанд орж, яах учраа мэдэхгүй байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүлсэн зөвшилцөлийн ажлын хэсэг байгуулсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өөрөө удирдаад, өөрөө ёсчилсон шүү дээ. Ингэж ажилласан хүн “...би нэр дэвшихгүй...” гэдэг утгаар ажиллаагүй нь тодорхой.

.

Гэтэл ийм асуудлаар маргаан үүсгэж, дунд суудлын хуралдаанаар хэлэлцвэл, Үндсэн хуульт ёсонд халдаж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Х.Баттулгыг хоригло гэж хууль бичих ёстой” гэх байдлаар мэдээлэл гаргаж, түүгээр нь маргаан үүсгэж, дүгнэлт гаргаж болохгүй шүү дээ.

Яагаад санаад зовоод байгаа гэхээр 1992 оноос хойш 29 жил болж байна. Бид өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулиа тайлбарлахдаа зарим тохиолдолд эс үйлдэл гаргадаг байсан. Жишээ нь, би Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дээрдүүлэх ёстой гэх асуудлаар 2019 онд ҮХЦ-д хандаж байсан. Гэтэл сая буюу 2 жилийн дараа хариугаа өгч байна. Энэ хугацаанд нөгөө хууль нь өөрчлөгдөөд шинээр гарчихсан. Ийм байдал үүсэх юм бол ҮХЦ дээр маргаан гарсан тул Сонгуулийн Ерөнхий хороо (СЕХ) бүртгэхгүй гэх үйлдэл гаргах вий хэмээн сэрэмжилж байна.

Х.Баттулга гэдэг хүнийг сайн, муугаар хэлж болно оо, болно. Гэхдээ Үндсэн хууль улстөржсөн харилцаа руу орж болохгүй. Үндэсний эв нэгдэл гэдэг сонгууль дөхөөд бужигнадаг байж болохгүй.

Сонгох, сонгогдох эрх бол иргэд дүнгээ тавих, төрийн эрх мэдлийг ард түмэн хэрэгжүүлэх явдал юм. Энэ эрхийг бүдүүлгээр хааж болохгүй. Ард түмэн дүнгээ тавих ёстой.

-Өмнө нь ижил төрлийн маргаан гарч, түүнийг нь шийдчихээд, ижил асуудлаар дахин хуралдах шаардлагагүй гэж Ерөнхийлөгч хэлж байна лээ?

Тийм. 1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд П.Очирбат нэр дэвших эрхтэй эсэх асуудлаар маргаан гарч, нэр дэвшиж болно гэж ҮХЦ үзсэн. Тэрбээр сонгогдсон бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 11 жил ажилласан хүн болох байлаа. Гэвч, хууль нь 8 жил байсан.

ҮХЦ шийдвэр гаргахдаа, Үндсэн хуульд нэр дэвшихийг нь хориглоогүй байна. Тиймээс нэр дэвших эрхтэй гэж шийдсэн. Хэрвээ, хориглосон бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд П.Очирбат нэр дэвшиж болохгүй, хориглоно гэдгээр нь бичнэ.

.

-ҮХЦ-д мэдээлэл гаргасан 4 хүн нь зөвхөн Х.Баттулга гэдэг хүн нэр дэвших болохгүй гэсэн юм уу. Эсвэл хуулийн өөр тайлбар хэлж байгаа юу?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа хүн нэр дэвшиж болохгүй гэсэн агуулгаар мэдээлэл гаргасан. Тиймээс ҮХЦ асуудлыг хэлэлцээд болохгүй гэдэг шийдвэр гаргаж өгөөч гэсэн агуулгаар хандсан байна.

.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байхад зөвшилцлийн ажлын хэсгийнхэн одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй гэж ярьж байсан протокол бий гэлээ. Тэр нь хангалттай үндэслэл баримт болж чадах уу?

Тухайн үед Зөвшилцлийн ажлын хэсэг дээр тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “...үйлчлэлийг 2025 биш 2021 он болгох хэрэгтэй. 2021 оноос Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй” гэж тайлбарласныг эсрэгээр нь тайлбарлаад, мушгиад байгаа хандлага байна.

-ҮХЦ энэ маргааныг авч хэлэлцэж болохгүй гэж Та дурдсан. Үүнийг хуулийн талаас нь тайлбарлаж өгч болох уу?

Өмнө нь мухарлачихсан. Юу гэж тайлбарлаж байгаа гэхээр энэ хүн чинь 4 жил Ерөнхийлөгч байлаа, одоо дахиад сонгогдохоор 10 болчихно гээд байгаа. Гэтэл .

Нөгөө талаас БНМАУ-ын Үндсэн хууль хэрэгжиж байх үед П.Очирбат гэдэг хүн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Ардчилсан шинэ Үндсэн хуультай болоод шинэ тогтолцоо хэрэгжиж эхэлсэн тул өөр гэж тайлбарлах гээд байдаг. Гэтэл одоогийн тогтолцоо мөн л адилхан шүү дээ. Хуучин тогтолцоо болиод буюу 4 жилээр 2 удаа сонгогдох тогтолцоо халагдаад 6 жилээр 1 удаа сонгогдох болсон. Тэгэхээр тухайн үеийн болон одоогийн маргаан нь ижил.

Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байхад Х.Баттулга гэдэг хүн нэр дэвшиж ч магадгүй, дэвшихгүй ч байж магад гэсэн нийгмийн хандлага үүссэн. Энэ бол сөрөг нөлөө шүү дээ. Үүнийг засах л ёстой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

1111
3 жилийн өмнө
66.181.161.110

Та жинхэнэ хуульч хүн юм. Танд гялайлаа.

Зочин
3 жилийн өмнө
192.82.91.227

1990 оны үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн одоо цааш хэрэглэхэд боломж муу болж байна энэ үндсэн хуульд зөрчилтэй зүйл их болсон одоо үндсэн хуулиа яаралтай өөрчилж бас энэ гаж тогтолцоог өөрчлөх ёстой үүнийг хурдан хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй бахь байдгаараа ингээд хэрэлдэж уралцаад хэн нэгнийг барь хорь гэж орилолдоод сууж байх болно ард түмний уур хилэн маш их байна монголчууд одоо нэг ухаан гаргаж нэгдэх. цаг болж ээ нэгдэж байж нэг зүгрүү харж чадна хүчээ нэгтгэн зөв зам дээрээ гарах хэрэгтэй байнаа

Зочин
3 жилийн өмнө
202.179.25.85

Б.Гүнболд гуай та -Монгол оронд бий болсон шудрага бус байдал улс орны минь байдал өдрөөс өдөрт улам бүр доройтож байгаагийн хор уршиг 1992 оны 01 сарын 13-нд авилга хээл хахуулиар бүтэж батлагдсан Үндсэн хуулинд байгаа гэдгийг одоо л мэдэрч ойлгож байгаа юм байна. Хуулийг батлалцсан хүмүүст олгосон шагнал, тэтгэмж, албан тушаалыг хүн нэг бүр дээр илэн далангүй гаргаад тавиахад бүх үйл явц ойлгомжтой харагдана. Харин хариуцлагын тогтолцоог алдагдуулсан энэ үндсэн хуулийг эсэргүүцэж байсан хүмүүсийн хэд нь бурханы оронд явчихсаныг олон түмэнд дэлгээд тавьчихвал санаанд оромгүйгээр хүн бүрийн ой тойнд тусах болно

Ц.Товуусүрэн
3 жилийн өмнө
192.82.67.53

Гүнбилэг доктор тодорхой тайлбарлажээ. Энд бас нэг хэлэх ёстой зүйл бол УИХ-д суудалтай намууд ямар хүний нэрийг дэвшүүлэхээ мэдэх учиртай. Тэд нэр дэвшүүлэхдээ хууль зөрчихгүй байх хариуцлагыг бас үүрч байгаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.