LIVE: Б.Шинжээравдан: Бид Засгийн газраас нэг их наяд төгрөг нэхэмжилж байна
"Урт нэртэй хууль" хэмээн нэрлэгддэг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг Монгол улсын Засгийн газар биелүүлэхгүй байна хэмээн "Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн"-ий УЗ-ийн гишүүн Ц.Мөнхбаяр, П.Шинжээравдан нар гурав дахь удаагаа шүүхэд хандаж байгаа талаараа мэдээлэл өглөө.
"Онги гол" хөдөлгөөний тэргүүн, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн"-ий УЗ-ийн гишүүн Ц.Мөнхбаяр:
-Засгийн газрыг гурав дахь удаагаа шүүхэд өгч байна. УДШ-ийн шийдвэр 2011 онд гарсан боловч Засгийн газар хэрэгжүүлэхгүй байна. Иймд бид энэ удаад Иргэний шүүхэд хандсан, одоо давахын хурал руугаа орохоор хүлээж байна.
Энэ хугацаанд 130 аж ахуйн нэгжийн, 240 компани /бүгд алтны шороон орд/-д зөвшөөрөл өгөөд ажиллаж байна. Засгийн газраас бид 1 их наяд төгрөг нэхэмжилж, байгальд учруулсан хохирлыг нөхөн сэргээж, нутгийн ард иргэдэд хүлээлгэн өгөхийн төлөө тэмцэж байна.
"Босоо хөх Монгол" ТББ-ын тэргүүн, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн"-ий УЗ-ийн гишүүн П.Шинжээравдан:
-Шүүхэд хандахаар "Засгийн газар тэр газруудыг чинь ухчихсан юм уу? 130 аж ахуйн нэгжүүдээ шүүхэд өгөөч" гэдэг. Орон нутгийн Засаг дарга, нутгийн иргэд тэр зөвшөөрлийг өгөөгүй, Засгийн газар, харьяа агентлаг нь өгсөн учир бид шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Энэ шүүхийн асуудал зургаан Ерөнхий сайдын нүүр үзэж байна. Биднийг "өөр компани оруулах гэж байна" гэж харддаг. Тийм юм байхгүй. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Энэ улс орон эзэнтэй гэдгийг харуулна.
Сүүлийн үед арван их наяд төгрөг гэж ярих болж. Эдгээр алтны компаниудын хохирол уг нь арван их наядаар тогтохгүй. Архангайн Цэнхэр суманд 40-өөд тооны үхэр сохорсон. Онги гол тасарсан.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.