Аун Сан Су Чиг 11 кг алт, 600,000 ам.доллар хахуульд авсан гэж буруутгав

Мьянмар улсын цэргийн удирдагчид төрийн эргэлтээр баривчлагдсан улстөрч Аун Сан Су Чиг 11 кг алт, 600,000 ам.долларыг хууль бус замаар хүлээж авсан хэмээн буруутгажээ. .

Энэ хооронд Мьянмарын цэрэг армийг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна хэмээн НҮБ-ын хүний эрхийн шинжээч буруутгаж байна. Женев дэх НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд хэлсэн үгэндээ шинжээч Томас Эндрю Мьянмар улсад хууль бус дэглэм тогтоож, системчилсэн аллага, бүх нийтээр устгах явдал гарч байна гэжээ. . Тус компани жилд тэрбум орчим ам.долларын орлоготой байна.

Сүүлд авсан мэдээллээр пүрэв гарагт долоон жагсагч аюулгүй хүчнийхний гарт амиа алдсанаар хоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлт гарснаас хойш нийт 70 гаруй хүн алагдаад байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.