LIVE: Х.Нямбаатар: Т.Чимгээг эрүүдэн шүүсэнтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ял эдэлж буй Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай асуудлыг хэлэлцсэн шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээр зургаан удаа орсон ч өдийг хүртэл шийдэгдээгүй байна. . Эрүүдэн шүүсэн гэмт хэрэг нэгэнт үйлдэгдсэн гэдгийг ард түмэн харсаар байна. Тиймээс Засгийн газрын тэргүүн иргэн Т.Чимгээтэй биечлэн уулзсан.
гэж байна.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зориг агсныг хөнөөсөн хэмээн шүүхийн шийдвэр гарсан. Дараах дөрвөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.

Үүний хоёрдугаарт, шүүгч, прокурор, мөрдөгч эрх бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол гэж заасан. Энд хүний эрх зөрчигдсөн, хилс хэргээр шүүгдэж, 20 жилийн ял авсан нь эрүүдэн шүүлтээр тогтоогдсон. Цаашид эрүүдэн шүүлтийг дахин гаргахгүй байх холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх шаардлагатай байна.  
Засгийн газрын өнөөдрийн хурлаар зөвшөөрсний үндсэн дээр Т.Чимгээд согтууруулах ундаа уулгаж, нүцгэн зургийг нь авч, хурууны хээг нь авсан байсан энэ бичлэгийг өнөөдөр олон нийтэд үзүүлэх гэж байна.

Би бичлэгийг та бүхэнтэй өнөөдөр анх удаа үзэх гэж байна. .  Устгасан бичлэгүүдийг сэргээсэн гэдгийг Засгийн газрын хуралдаанаар хэлсэн. 
Өнөөдөр Т.Чимгээгээс надад хоёр утга бүхий өргөдөл ирсэн. Өргөдөлд "Тэрэлж" зочид буудалд миний эрхэнд бүдүүлгээр халдсан бичлэгийг нүүрийг минь бүдгэрүүлж хэсэгчилж, олон нийтэд цацах. Мөн намайг хоригдож байх хугацаанд амь насаа алдсан охины минь хэргийг дахин шалгаж өгнө үү" гэсэн байсан. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.