Жефф Безосын салсан эхнэр МакКензи Скотт багш эртэй дахин гэрлэжээ

Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Жефф Безосын салсан эхнэр МакКензи Скотт энэ жил 50 настай бөгөөд хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийд 22 дугаарт, чинээлэг эмэгтэйчүүдийн жагсаалтад гуравдугаарт бичигдэж байна. Одоогоор нийт 53 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж тооцогдож байгаа өгөөмөр хандивлагч бүсгүй шинэ амьдралаа олж дахин гэрлэжээ.

. 2019 онд дэлхийн хамгийн баян эрхэм Амазоны гүйцэтгэх захирал Жефф Безосоос салснаасаа хойш МакКензи 6 тэрбум орчим ам.долларыг эмэгтэйчүүдийн удирддаг буяны байгууллагууд, хүнсний хөтөлбөр, өнгөт арьстай иргэдийн коллежууд зэрэгт хандивлажээ.

Ноён Безос салсан эхнэр нь дахин гэрлэсэн явдалд баяр хүргэж “Дэн бол сайн залуу. Тэднийг гэрлэсэнд баяртай байна” хэмээн мэдээлсэн байна. Безосыг өнөөдрийн амжилтад хүрэхэд анхлан гарааг нь тавилцаж, дэмжиж байсан МакКензи хатагтай Сиэтлд дөрвөн хүүхэд, шинэ нөхөр Дэний хамт амьдарч байгаа ажээ.

Сиэтлийн Лэйксайд сургуульд багшилдаг энгийн даруу эр Дэн Жеветт “миний мэдэх хамгийн сайхан сэтгэлтэй, өгөөмөр бүсгүйтэй гэр бүл болсондоо маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

ex wife of jeff bezos mackenzie scott marries school teacher 1615185451 9909

Эх сурвалж: The Wall Street Journal

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.