ОУХМ Т.Тулга Энэтхэгийн алдарт Б.Пуньяатай дахин финалдлаа

Бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох "Маттео Пелликоне"-гийн нэрэмжит “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн өнгөрөгч долоо хоногт Итали улсын нийслэл Ром хотноо зохион байгуулагдлаа. 

 

26 дахь удаагийн "Маттео Пелликоне"-гийн нэрэмжит тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой аварга, хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг, эрэгтэйчүүдийн 65 кг-д 23 хүртэлх насны Азийн аварга, "Хүч" спорт хорооны тамирчин ОУХМ Т Тулга нар оролцсон юм. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг эрүүл мэндийн шалтгаанаар барилдаж чадаагүй бол ОУХМ Төмөр-Очирын Тулга мөнгөн медаль хүртсэн юм.

Т.Тулга шөвгийн наймд өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга, Туркийн Хамза Алачаг оноогоор цэвэр (10:0) ялсан.

Улмаар хагас шигшээд Энэтхэгийн Рохитыг 4:0 харьцаагаар ялж шигшээд шалгарсан юм.

Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл, Азийн наадмын алт, мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Энэтхэгийн алдарт бөх Бажранг Пуньятай хүч үзэж 2:2-оор ялагдлаа. Манай бөх 2:0-ээр тэргүүлж яваад сүүлийн 30 секундэд ардаа 2 оноо алдаж тун харамсалтай ялагдаж мөнгөн медаль хүртлээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.