СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гараар хийсэн тэсрэх бөмбөг сургууль дээрээ авчирж, дэлбэлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

АНУ-ын Мичиган мужийн ахлах сургуулийн сурагч гэртээ хийсэн тэсрэх бөмбөгөө даваа гарагийн өглөө сургууль дээрээ авчиржээ. .

Нью-Эго ахлах сургуульд бөмбөг дэлбэлсэн тухай дуудлага өглөөний 08 цаг 52 минутад цагдаагийн газарт иржээ. 16 настай сурагчийн авчирсан бөмбөг дэлбэрсэн даруйд сургуулийн сурагчид болон ажилтнуудыг нэн даруй нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн хотын бусад сургуулийг аюулгүй болохыг баталгаажуулах хүртэл түр хугацаанд үйл ажиллагааг нь зогсоожээ.

Гэмтэж бэртсэн сурагчдаас гадна ангийн багш нь дэлбэрэлтийн үед гарсан утаанаас болж эмнэлэгт хүргэгдсэн байна. Уг хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа ажээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.