Б.Гончигсүрэн таван бөхийг цэвэр ялж хүрэл медаль хүртлээ

hund22 01 01 01 01 01 

Энэ удаагийн их дуулга тэмцээнд 71 орны 497 тамирчин хүч үзсэнээс Япон улсын баг тамирчид есөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол улсын баг тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль, нэг хүрэл, дөрвөн шагналт байр эзэлсэн амжилтаар хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. 

Медалийн хүснэгтийг тэргүүлэгчид
Медалийн хүснэгтийг тэргүүлэгчид

Тэмцээний эхний өдөр гайхалтай барилдаануудыг хийж алтан медальт хүртсэн МУГТ М.Уранцэцэг аваргын бүх барилдааныг үзэхийг хүсвэл ЭНД, хоёр дахь өдөр мөн л ганган барилдаануудыг хийж түрүүлсэн ОУХМ Ц.Цогтбаатарын барилдаануудын бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Тэмцээний сүүлийн өдөр явагдсан таван жинд манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар тэргүүтэй таван бөх барилдсанаас ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртсэн бол ОУХМ Л.Отгонбаатар шагналт байранд орлоо.

 GS 8548 1615134460 1615134460

ОУХМ Б.Гончигсүрэнгийн хувьд нийт зургаан барилдаан хийж хүрэл медаль хүртэхдээ таван өрсөлдөгчөө цаг дуусахаас өмнө цэвэр ялсан байна. Ингээд түүний бүх барилдааны бичлэгийг толилуулж байна. 

Тэрээр эхний тойрогтоо Болгарын бөхийг цэвэр яллаа.

Хоёрдугаар тойрогт Эстони улсын бөхийг мөн цэвэр яллаа.

Гуравдугаар тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөхөд ваза-ари үнэлгээ алдсан ч төд удалгүй цэвэр буулгалаа.

Ийнхүү гурав дахь бөхөө цэвэр ялсан Б.Гончигсүрэн хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Белгийн Т.Никифоровтой барилдан торгуулиар ялагдсанаар дагах барилдаан хийсэн юм.

Дагах барилдаанд Болгарийн бөхийг цэвэр буулгаж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны бөхийг цэвэр ялж их дуулга ангиллын анхны медалиа хүртлээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.