СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Т.Чимгээгийн уух зүйлд мансууруулах бодис хольж, нүцгэн зургийг нь гэр бүл рүү нь илгээсэн байсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

С.Зориг агсны амь намыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж 20 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Т.Чимгээг Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хорих ангид эргэж ирж байна.

Учир нь Т.Чимгээд цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн болох нь хяналтын камерын бичлэг болон бусад эд мөрийн баримтаар тогтоогдож, гэм буруутай хүмүүс нь шүүхээс ял шийтгүүлсэн тул дахиж эмэгтэйчүүдийн эрхийг ийм адал балмад байдлаар зөрчигдөх явдлыг таслан зогсоох үүднээс энэхүү уулзалтыг хийхээр болжээ.

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-. Шүүхийн гэм буруугийн асуудлыг өнөөдөр би ярихгүй, ингэх эрхгүй. Харин, таслан сэргийлэх ажиллагаан дунд хүний эрх, хууль зөрчсөн болон Засгийн газартай холбоотой баримтууд байна. 

Засгийн газрын харьяаны ЦЕГ, ТЕГ, УИХ-ын даргын харьяа АТГ, ШШГЕГ-тай холбоотой асуудлууд байна. Зарим нь нууцтай холбоотой. Гэхдээ олон нийтэд ил болсон зарим зүйлүүдийн талаар тодорхой, цэгцтэй мэдээлэл өгөх шаардлага байна.

Т.Чимгээ таван жил, зургаан сар, долоо хоног хоригдож байна.

-Т.Чимгээ рүү хорих ял эдэлж байгаа хүн удаа дараа мессеж бичиж, дарамталсан. 

-Хүний цогцос гэрт нь аваачиж хаяж, ээжийг нь айлган дарамталсан. 

-Зарим албан тушаалтан хувийн харилцаа тогтоож, уух зүйлд нь мансууруулах бодис /удаа дараагийн давтамжтай/ өгч, нүцгэн зургийг нь авч, гэр бүлийн хүн рүү нь явуулсан. 

-Ял эдэлж байгаа хүнийг оруулж, дарамтлуулсан. 

-Хоригдож байхад нь том охин нь автын ослоо нас барсан. ЦЕГ энэ хэргийг дахин шалгана. 

-Эргэлтийн цаг аваагүй олон хүн эргэсэн зэрэг олон асуудал байна. 

ӨМГӨӨЛӨГЧ Б.БААСАНЦОГТЫН ГЭРИЙН КОМПЬЮТЕРЭЭС ШҮҮХТЭЙ ХОЛБООТОЙ НОЦТОЙ СХЕМ ГАРСАН 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий шүүгч нартай архи уусан, хувийн харилцаа тогтоосон асуудал байгаа. Энэ бол байж болох зүйл. 

Гэтэл түүний гэрийн компьютерээс шүүхээр шийдэгдсэн хэргүүдийг төлөвлөсөн байж магадгүй баримтууд гарч ирсэн. баримт гарч ирсэн. 

Бид хэдэн жилийн өмнө хонгилын шүүгч нарыг нураахын төлөө тэмцэж байсан. Гэтэл одоо болтол амь бөхтэй оршсоор байна. Шүүхийн болон хууль, хяналтын шинэчлэлийг хийнэ. Мэдэгдэж байгаа нь эдгээр боловч, цаана нь хууль бусаар шийдэгдсэн хэдэн мянган хэрэг байж магадгүй байна. 

. "Ариг" банкийг булаан авах, шүүгчид шан харамж авсан байж магадгүй баримтуудыг шалгаж байна. Давах дээр тохироо хийдэг, УДШ-ээс хэргийг буцаадаг, авлига хээл хахууль авдаг нь миний ярьсан хэргүүд дээр гарсан байж болзошгүй байна. 

ҮАБЗ-ИЙН НБД А.ГАНСҮХ ЭНЭ АЛБАН ТУШААЛД БАЙХ ЁСГҮЙ ХҮН 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-УАБЗ-ийн хурлыг маргааш хуралдуулах саналыг Ерөнхийлөгчид тавина. Өмгөөлөгч Б.Баасанцогтын ёс зүйгүй асуудлыг тавина. Шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон нь тогтоогдвол том асуудал үүснэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
3 жилийн өмнө
66.181.161.117

энэ зоригийн хэрэгт элбэгдорж батүүл холбоотой яаж ч бодсон элбэгдорж захиалагч батүүл гүйцэтгэгч

зочин
3 жилийн өмнө
64.119.16.155

хөөрхий энэ бүсгүй эрүүгийн хилс хэрэгт гүтгэгдэнэ, тэр муухай шоронд эмэгтэй хүнийхээ хувьд дээрэлхүүлэн доромжлуулна үнэнэдээ санаанд багтахгүй юм. Энэ зовсон бүсгүйг цагаатгах арга зам байдаггүйн бол уу

Irgen
3 жилийн өмнө
64.119.23.192

Odoo ene Chimgeeg sullaad ene hergiig haaval taarna.Ilrulj bga neriin dor dandaa hun helmgdulsn l um bolno.Jinhnese ilrhe ongorson zuger.Orhi.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.103

Энэ хэргийг хурдан шийдэж хохирсон гүтгэдсэн улсуудыг суллах хэрэгтэй.Захиалагчийг ил болгох нь зүйтэй!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.