Их дуулгын аварга болсон Ц.Цогтбаатарын бүх барилдааны бичлэг

 GS 1040 1603479055 1603479055 01 

Тэмцээний хоёр дахь өдөр явагдсан дөрвөн жинд манай улсаас зургаан бөх барилдсанаас ОУХМ Ц.Цогтбаатар алтан медаль, ОУХМ Б.Ганхайч шагналт тав, ОУХМ Н.Дагвасүрэн шагналт долоодугаар байр эзэллээ. 

 GS 3584 1615049011 1615049011

Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатар эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Португалийн бөхийг цэвэр савсан юм.

Улмаар гуравдугаар тойрогт Ц.Цогтбаатар Узбекистаны бөхийг мөн цэвэр яллаа.

Хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөхийг ваза-ари үнэлгээгээр яллаа.

Хагас шигшээд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөхийг торгуулиар цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.

Аваргын төлөөх барилдаанд өнгөрсөн оны Парисын их дуулгын мөнгөн медальт Казахстаны З.Смагуловтой барилдан торгуулиар цэвэр ялж Ташкентын их дуулгын аварга боллоо.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.