МУГТ М.Уранцэцэг аваргын бүх "ганган" барилдааны бичлэг
Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдаж манай улсаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.
Тодруулбал:
Эмэгтэйчүүдийн -48кг жинг тэргүүлэн барилдсан дэлхийн аваргын иж бүрэн медальт, Жи Мобайл, Хайбрид хаус, "Visa Team" багийн гишүүн МУГТ М.Уранцэцэг урамтай сайхан барилдаж алтан медаль хүртлээ.
Тэрбээр жингээ тэргүүлэн барилдсан тул эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Энэтхэгийн Ш.Д.Ликмабамыг цэвэр ялсан юм.
Улмаар хэсгийн аваргын төлөө Италийн Ф.Миланийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан юм.
Хагас шигшээ барилдаанд өнгөрсөн оны Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Сербийн А.Стожадиновыг нэмэлт цагт цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт Японы алдарт Нацүми Цүнодаг цэвэр ялж төрийн дууллаа эгшиглүүллээ.
Мөн түүнчлэн эрэгтэйчүүдийн -66кг жинд мөнгөн медаль хүртсэн Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн -52кг жинд мөн мөнгөн медаль хүртсэн Л.Сосорбарам нарын барилдааны бичлэгүүдийг манай сайт цувралаар толилуулах болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.