Ромын пап Ирак улсад газардлаа

Дэлхийн католик сүм хийдийн тэргүүн Ромын пап Францис Ирак улсад газардлаа. Тэрээр Ирак улсад хөл тавьсан дэлхийн католик сүм хийдийн анхны бөгөөд цор ганц тэргүүн болж байна.

Ирак дахь хэт даврагсдын үйлдэл, хүчирхийллийг дуусгавар болохыг уриалан айлчилж буй Францис пап коронавируст цар тахал дэлхийн нийтэд тархаж эхэлснээс хойш анхны хилийн чанад дахь айлчлалаа хийж байгаа гэдгээрээ мөн онцлог юм. 

. Ромын папыг айлчлах үед аюулгүй байдлыг нь хамгаалахаар Иракийн аюулгүйн хүчний 10,000 цэргийг тараан байршуулжээ. Түүнчлэн Ковид-19-ийн цар тахлыг намжаахын тулд бүтэн өдрийн турш хөл хорионы дэглэм хэрэгжиж байна.

 117455519 6d2bb0f5 7063 4c2e 88be aa3797269272 

Иракийн Ерөнхий сайд Мустафа аль Кадими нисэх буудал дээр улаан хивс дэвсэн папыг угтаж авчээ. Мөн түүнийг дэмжигчид олон зуугаараа цугласан байна. Цар тахлын улмаас олон нийтийн шашны арга хэмжээг хязгаарласан байна.

 117446753 155fd68f ce42 41d9 b427 a520d02636c5

 

Эх сурвалж: ВВС 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.