Манай бөхчүүд өрсөлдөгчдөө цэвэр ялсаар байна

Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээн эхний өдөр манай бөхчүүд тун сайн барилдацгааж байна. 

day11 01 01 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдаж байгаа ба манай улсаас дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэг аварга, олимпийн мөнгө, дэлхийн аварга МУГТ Д.Сумъяа тэргүүтэй есөн бөх барилдаж байна. Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолтыг ЭНД дарж үзнэ үү.

Манай бөхчүүдийн явцын мэдээлэл: 

Манайхны салхийг хагалан эмэгтэйчүүдийн -52кг жинд "2019 оны Ташкентын гран при" тэмцээний мөнгөн медальт ОУХМ Б.Хорлоодой Италийн бөхийг цэвэр яллаа. /тус барилдааныг ЭНД дарж үзнэ үү/ Харин хоёрдугаар тойрогт тус жинг тэргүүлж буй дэлхийн хошой аварга Японы Абе Утад торгуулиар ялагдснаар тэмцээнээ дуулгалаа. Тус жингийн С хэсэгт

Эмэгтэйчүүдийн -57кг жинд ОУХМ Л.Энхрийлэн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт тус жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж буй Израилийн Т.Л.Нелсонтой барилдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Харин 

Эмэгтэйчүүдийн -48кг жинг дэлхийн аваргын иж бүрэн медальт

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн А хэсэгт ОУХМ Л.Өнөболд, С хэсэгт ОУХМ Э.Ариунболд нар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Л.Өнөболд Афганистаны бөхийг торгуулиар цэвэр ялсан ч гуравдугаар тойрогт дэлхийн чансааг тэргүүлж буй Японы алдарт Р.Нагаяама аваргад ялагдан тэмцээнээ дуусгалаа. Харин Э.Ариунболдын хувьд хоёрдугаар тойрогт Туркийн бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн С хэсгийг ОУХМ Г.Хэрлэн, D хэсгийг ОУХМ Ё.Басхүү нар тэргүүлэн барилдсан тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт хэн хэн нь өрсөлдөгч нараа торгуулиар цэвэр яллаа. Харин гуравдугаар тойрогт 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.