Мансууруулах бодис хэрэглэсэн тогтоогдвол Т.Дэлгэрмөрөнг Зөрчлийн хуулиар шийтгэнэ

Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу дуучин Т.Дэлгэрмөрөнд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх зүйлчлэлээр зөрчлийн хэрэгт нээн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн

Түүнийг ийнхүү шалгах явцад түргэн оношлуураар THC /Tetra hydro cannabinol/ төрлийн, Монголд улсад хориглосон мансууруулах бодис биеэс нь илэрчээ. Иймд уг шинжилгээг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/ рүү илгээсэн байна. гэв.

Иймд дуучин хэрэв Т.Дэлгэрмөрөн мансууруулах бодис хэрэглэсэн нь батлагдвал Зөрчлийн хуулиар шийтгүүлнэ. Хуульд мөнгөн торгууль болон 30 хоногийн баривчлах ялаар шийтгэнэ гэж заажээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.