Монголын цаначид ДАШТ-д өрсөлдөж байна

Burtu chono2019 012

Энэ сарын 24-ний өдрөөс гуравдугаар сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэн явагдах 42 дахь удаагийн ДАШТ-д Монгол улсаас ОУХМ Б.Ачбадрах, О.Золбаяр, спортын мастер Д.Мөнхгэрэл, Б.Ганбаяр нарын эрэгтэй дөрөв, ОУХМ А.Энхтуул, Б.Номуунаа, Б.Номин-Эрдэнэ нарын эмэгтэй гурван тамирчин буюу нийт долоон тамирчин дасгалжуулагч, багш Б.Энх-Амгалангийн удирдлага дор оролцож байна. 

Өчигдөр тэмцээний эхний өдөр эмэгтэй 5км, эрэгтэй 10км зайн урьдчилсан уралдаанд манай тамирчид бүгд оролцсон ба ОУХМ А.Энхтуул, Б.Ганбаяр нар 13-р байрт орсон байна. 

Тэмцээн өнөөдөр /хоёрдугаар сарын 25-ны өдөр/ эрэгтэй, эмэгтэй спортын зайн уралдаанаар үргэлжлэн явагдана. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.