ХАЛУУН СЭДЭВ: Н.Ганбаатар: Эрх зүй өндөр хөгжсөн орнуудын шүүгч нар ёс бус асуудалд нэр холбогдвол шууд огцордог жишиг байдаг
Шүүхийн Ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатараас шүүгч нарын бичлэгтэй холбоотой асуудлаар тайлбар тодруулга авлаа.
Шүүхийн Ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар:
-Хавтаст хэрэгт авагдсан бичлэгийг цацсан гэдгийг би дүгнэх эрхгүй. Хувь хүний хувьд тааламжгүй байсан. Энэ бол буруу зүйл. Иргэдийн "Нэхүүл" хөдөлгөөнөөс гомдол ирсэн. Манай хороо шалгаж байна. Сарын хугацаанд шалгах ёстой. Шаардлгатай бол сунгадаг. Шалгаж дууссаны дараа хурал зарлана.
Зарим шүүгч нарын үйлдлийг нийт шүүгч нарт нялзааж болохгүй гэсэн хувь хүний байр суурь байна.
-Шүүгч, АТГ-ын ажилтан, өмгөөлөгч нар уулзаж болох уу? Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тийм хүнтэй уулзаж болно, болохгүй гэсэн хязгаарлалт байдаг уу?
-Шүүгч хүн албан үүрэгтээ хүндэтгэлтэй харьцах ёстой. Тэрнээс тэрэнтэй уулзаж болно, болохгүй гэж хэлж болохгүй. Гэхдээ жирийн хүнтэй харьцуулахад шүүгч хүний эрх хязгаарлагдмал байдаг. Иргэд хардах эрхтэй. Тийм ч учраас Ёс зүйн хороо шалгаж байна.
-Хэрэв биеэ үнэлэгч авсан нь тогтоогдвол ямар шийтгэл ногдуулах вэ?
-Сануулах, цалин бууруулах, огцруулах гэсэн гурван төрөл байдаг. Гэм буруугийн шинж байдлаас хамаарч шийтгэл ногдуулдаг.
-Биеэ ингэж авч явсан тохиолдолд ногдуулах жишиг байна уу?
-Намайг ажиллаж байх үед ийм зүйл гараагүй учраас мэдэхгүй байна. Харин ёс зүйн хариуцлага хүлээж ажлаасаа чөлөөлөгдөж байсан тохиолдол шүүгч нарт бий.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.