З.Мэндсайхан сайд архидан согтуурсан уяач дарга нарыг юуны учир хамгаалан авч үлдэв

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы дэмжлэгтэйгээр Хөдөө аж ахуйг дэмжих сан /ХААДС/-гийн удирдах албан тушаалд томилогдсон хүмүүс ажлын байран дээрээ, бүх нийтийн бэлэн байдлын дэглэм журмыг ноцтойгоор зөрчиж, архидан согтуурсан асуудлыг цагдаагийн байгууллага өдгөө үргэлжлүүлэн шалгаж байна.

Хамгийн сонирхолтой нь ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан архи уусан гэм буруутныг шийтгэхийн оронд тус үйлдэлд огт хамааралгүй, оролцоогүй Н.Төмөрхүүг төрийн албан хаагчдын ёс зүйгүй үйлдэлд хяналт тавих үүргээ биелүүлээгүй хэмээн ажлаас чөлөөлсөн нь олон нийтийн анхаарлыг татаж эхлэв.

З.Мэндсайхан сайд ажлын байран дээрээ архидан согтуурсан хүмүүсийг шийтгэхийн оронд ямар ч гэм буруугүй Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирлыг яарч сандран ажлаас халсан нь дараах шалтгаантай болохыг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж манай редакцид ирүүллээ.

Ажлын байран дээрээ архидан согтуурсан Х.Алтанзагас гэж хэн бэ

khaadslogo

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дэд захирал Хүрэлбаатарын Алтанзагас нь сайд З.Мэндсайхан, ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал асан В.Үнэнбат, Байгаль орчин аялал жуучлалын сайд асан, “Увс хүнс” ХХК-ийн эзэн Н.Цэрэнбат нарын найз аж.

Тэрбээр өмнө нь 2016 аравдугаар сарын 04-ны Төрийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар томилогдон ажиллаж байгаад өмнөх захирлууд нь шүүхээс ял шийтгэл авсны дараахан хөөгдөж байжээ.

Ажлын байран дээрээ архидан согтуурсан М.Цэрэндорж гэж хэн бэ

lgl

. Тэрбээр Ховд аймгийн “Босоо хүлэг” галын тэргүүнээр ажилладаг бөгөөд арваад жилийн өмнөөс З.Мэндсайхан сайдтай дотно нөхөрлөх болжээ. З.Мэндсайхан сайд “Босоо хүлэг” галын гишүүн гэдгээрээ машид бахархаж энэ тухайгаа өмнө нь хэд хэдэн сонин сайтад ярилцлага өгсөн байдаг.

з

Уяач З.Мэндсайхан хүрэн шүдлэнгээ улсын наадамд айрагдуулчихаад алхаж байна.

Зургийн эх сурвалж: todmagnai.mn

Тод манлай уяач Д.Мөнхбат нь Ардын хувьсгалын 94 жилийн ойн /2015/ Үндэсний их баяр цэнгэл наадамд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы хүрэн шүдлэнг уяж, сойж айрагдуулсны дараагаас тэдний нөхөрлөл улам дотно болжээ. Тэрбээр миний хүрэн шүдлэнг уяж Төрийн наадамд айрагдуулсан Д.Мөнхбат ахдаа баярлалаа хэмээн 2015 онд ярилцлага өгснийг энд дарж уншина уу.

Уяач З.Мэндсайхан ХХААХҮ-ийн сайд болонгуутаа хамгийн түрүүнд ач санаж, хүрэн шүдлэнг нь уяж, улсын наадамд айрагдуулсан Тод манлай уяач Д.Мөнхбат ахынхаа хүүг ХАА-г дэмжих сангийн дэд захирал болгон дэвшүүлсэн аж. Гэтэл нөгөөх нь ажлын байран дээрээ архидан согтуурч бөөн асуудал дагуулж сайдыгаа хөөдөөд байна. З.Мэндсайхан сайд М.Цэрэндоржид хариуцлага тооцоогоогүй нь ердөө ийм л учиртай байж.

Ажлын байран дээрээ архидан согтуурсан Ц.Бат-Эрдэнэ гэж хэн бэ

Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Цогтоо овогтой Бат-Эрдэнэ нь Байгаль орчин, аялал жуучлалын сайд асан, "Увс хүнс” ХХК-ийн эзэн Н.Цэрэнбатын гарын хүн бөгөөд хамаг "хор"-ыг нь гардан гүйцэтгэдэг нэгэн гэдгийг эх сурвалж хэллээ. Ц.Бат-Эрдэнэ нь сайд асан Н.Цэрэнбатын “Увс хүнс” ХХК-д нягтлан бодогчоор өмнө нь ажиллаж байсан бөгөөд НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Одонтунгалагийн төрсөн дүү гэнэ. Тэрбээр "Хаппибьюлдинг" ХХК-г эзэмшдэг бөгөөд цөөнгүй тендерийг тус компанидаа авсан гэдгийг эх сурвалж хэллээ.

хаппибьюлдинг

Ажлын байран дээрээ архидан согтуурсан Б.Энхбаяр гэж хэн бэ

энхбаяр

Зургийн эх сурвалж: todmagnai.mn

ХААДС-ийн Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газрын дарга Б.Энхбаяр нь З.Мэндсайхан сайдын найз төдийгүй нэг нутгийн хүмүүс аж. Б.Энхбаяр нь мөн Ховд аймгийн Засаг дарга Батсуурийн Дүгэржавын төрсөн дүү хэмээн эх сурвалж хэллээ. Ховд аймгийн Мянгад сумын уугуул Б.Энхбаяр нь аймгийн алдарт уяач гэх цол хэргэмтэй бөгөөд морь малаар холбогдож яваад З.Мэндсайхан сайдтай улам дотносон нөхөрлөсөн юм байна.

Б.Энхбаярын уясан халтар даага нь Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр цэнгэл наадамд /2017/ айргийн дөрөвт хурдалж байжээ.

энхбаярын халтар

ХААДС-ийн газрын дарга бөгөөд аймгийн алдарт уяач Б.Энхбаярын халтар даага улсын наадамд айрагдаж байгаа нь.

Б.Энхбаяр уяачийн эхнэр нь тус сангийн дэд захирал Х.Алтанзагасын найз гэх мэдээлэл ч бас байна. Улсын наадамд хурдан морьдоо айрагдуулж байсан сайн найзтайгаа З.Мэндсайхан сайд хариуцлага тооцож чадахгүй тул түүний оронд морь малтай орооцолдоод байдаггүй Н.Төмөрхүүг золигт гаргажээ.

Бид З.Мэндсайханы оролцоо нөлөөтэйгээр томилогдсон бусад уяачдын мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.