СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-15

ЦЕГ: ПСР шинжилгээний хариугүй л бол хөдөлгөөнд оролцуулах боломжгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

НОК-оос ажиллах зөвшөөрөлтэй 14 байгууллагын албан хаагчдыг заавал ПСР шинжилгээ хийлгэсэн байх шаардлагыг өнөөдрөөс /2021.02.15/ тавьж эхэлсэн. Уг ажлын зохицуулалтын талаар ЭМЯ болон ЦЕГ-аас тодрууллаа.

-Ажиллах зөвшөөрөлтэй салбарын ажилчдыг заавал ПСР шинжилгээний хариугаа үзүүлж байж замын хөдөлгөөнд оролц гэсэн шаардлага тавьж байна. Ямар зохицуулалт хийж байгаа юм бэ?

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: -Төрийн болон төрийн захиргааны албан хаагчдаас ПСР шинжилгээ авсан. Гэтэл тэр хүмүүс шинжилгээ өгсөн бичиг баримтаа авч явахгүй байна. Зам дээр шалгагдахаар "би өгчихсөн" гээд үзүүлж харуулах юмгүй замын хөдөлгөөнд ачаалал нэмж байна. Байгууллагууд аль болох халдварыг нэмэхгүйн тулд ПСР шинжилгээтэй хүмүүсээ ажиллуулмаар байна. Хялбаршуулсан журмаар ажилламаар байна. Энгийн иргэд ПСР шинжилгээтэй бол зорчиж болно гэж ойлгоод байна. Үгүй шүү. Ажиллах зөвшөөрөлгүй бол шинжилгээтэй шинжилгээгүй хамаагүй хэн ч хөдөлгөөнд оролцох эрхгүй. Зөвшөөрөлтэй ажилчид гэр-ажил-гэр гэсэн маршрутаар явна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: -Төрийн албан хаагчтай нийлүүлээд 200 гаруй мянган өрхөд шинжилгээ хийсэн. ПСР шинжилгээ 3 хоногийн хугацаанд хүчинтэй. Нэг айлаас нэг иргэн л шинжилгээ өгнө. Шадар сайдын түр журамд ингэж заасан. Хөл хорионы үеэр ажиллах зөвшөөрөлтэй 14 байгууллагын ажилтны 10-15 хувь нь ажиллах зөвшөөрөлтэй учраас бид энэ журмаа л барина. Ер нь бол төрийн албан хаагчид ПСР шинжилгээ өгчихсөн. Харин бусад ажилчдын тухайд, СХД-ээс эхэлж байгаа боловч нийслэлийн зургаан дүүрэгт 17 байнгын цэг байгуулна. /Жишээ нь БЗД-т 5 байнгын цэг 9:00-17:00 цагуудад ажиллана/ Хүнс түгээлт, нийтийн үйлчилгээнд хамрагдах 26 мянга гаруй хүмүүсийг энд шинжилгээнд хамруулна. Энэ цэгүүд дээр очоод тухайн ажиллах зөвшөөрөлтэй хүн шинжилгээгээ өгнө. 

-Шинжилгээ өгсөн гэсэн бичгийг тухайн хүнд өгөхгүй байна лээ. Бүртгээд л авчихдаг. Тэгэхээр бичиггүй л бол хөдөлгөөнд оролцохгүй юм байна гэж ойлгох нь зөв үү?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: -Хариу нь gerege.mn дээр тодорхой гардаг. Хэдэн цагт өгсөн, хэдэн цагт баталгаажсан гээд бүх зүйл тодорхой байгаа. Хариу нь мсж-ээр ч очиж байгаа. Энэ апп-ыг гар утас дээрээ татаад авчих хэрэгтэй. Шалгалт хийж байгаа цагдаа нарт апп дээрээс хариугаа үзүүлээд явах боломжтой.

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: -Эмнэлэгт үзүүлэх гэж явж буй иргэд маш их бий. 2-р шатлалаас дээш шатлалтай эмнэлэгт үзүүлэх гэж яваа иргэдийн эмчилгээний картыг үндэслэн явуулж байгаа. Яаралтай эмнэлгийн тусламж авах иргэд эхний ээлжинд түргэний машин дуудаж үйлчлүүлэх хэрэгтэй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.72

Эргүүл хийгээд явж байх хугацаанд авсан байсан эхнэр өгсөн тжгээд хөдөлгөөн оролцож болохгүйюм уу

Зочин
3 жилийн өмнө
202.21.108.211

ene neg umaa soliochee

Soliot
3 жилийн өмнө
203.23.199.2

PCR geed bgaa Tsagdaa boliooocheeee...Bvh yum nd l Tsagdaa oroltsoh geed bhiin..daramt mash ih bna shdeee....balai yumaaa

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.10

Шинжилгээний хариу их удаж байна аа ямар учиртай юм бэ? Хаанаас асуух вэ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.