М.Тайсон, Э.Холифилд нар 200 саяын төлөө тулалдана

8b0a53c0 342b 11eb ba7c 0469bad5641f 01 

1996 онд зохион байгуулагдсан мэргэжлийн боксын хүнд жингийн цуут тулаанд агуу төмөр хочит Майк Тайсон WBA аваргын бүсээ Эвандер Холифилдэд алдаж байлаа. Харин тус тулаанаас жилийн дараа буюу 1997 онд зохион байгуулагдсан хариу тулаан мөн л дуулиан шуугиантайгаар явагдсан ба гуравдугаар үед Тайсон өрсөлдөгчийнхөө чихийг тас хазсанаар ялагдал хүлээж байлаа. 

Тухайн үед хоёр тамирчин ид залуу насандаа тулалдаж байсан бол харин өнөөдөр тэд 50 насны босгыг хэдийнээ давж М.Тайсон 54, Э.Холифилд 58 настай зодог тайлсан амьд домгууд билээ. 

Оны өмнөхөн "Төмөр" хочит Майк Тайсон, "Ахмад Хүүк" Рой Жонс нар дахин рингнээ тулалдсан нь спорт сонирхогч, тэр дундаа мэргэжлийн бокс сонирхогчдын дунд М.Тайсон, Э.Холифилд нарын тулааныг хүлээх хүлээлтийг бий болгосон гэхэд болно. Тэгвэл тэд дахин сенсацитай тулаан хийхээр гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн ба урьдчилсан байдлаар тэдний шагналын сангийн мөнгөн дүн нь 200 сая орчим фунт стерлинг байх тухай яригдаж байна.  

DD COMPOSITE TALE OF THE TAPE TYSON HOLYFIELD v3 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.