“Өчигдөр/2021.02.11/-ийн байдлаар л гэхэд 56 эх, нярайг түргэн тусламжийн автомашинаар гэрт нь хүргэжээ. Шувуун фабрик руу хоёр эх нярай, Налайх руу нэг эх нярай , бусад нь хотын төвийн дүүргүүд рүү хүргэгдсэн байна. Нийслэлийн түргэн тусламжийн дуудлага өчигдөр 50 хувиар нэмэгдэж 12 мянга гаруй дуудлага иржээ.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд өрх бүрээс шинжилгээг авна гэх ойлголт иргэдийн дунд байна. Гэвч “Эхний ээлжинд буюу хоёрдугаар сарын 11-13-ны хооронд нийслэлийн халдварын идэвхитэй бүс буюу улаан бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авна. Харин ногоон бүсэд байгаа буюу үлдсэн айл өрхүүд нь 13-наас хойш шинжилгээнд хамрагдана гэдгийг НОК-оос онцолжээ.
Тухайлбал, халдварын идэвхтэй бүсэд байгаа Баянзүрх дүүргийн 28 блокийн 32100 өрхийн иргэд хоёрдугаар сарын 11-13-ны хооронд шинжилгээ өгнө. Бусад дүүргүүд мөн адил эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдээ эхний ээлжинд шинжилгээнд хамруулах ажээ.
Өнөөдрийн байдлаар /2021.02.12/ нийслэлийн есөн дүүрэгт шинжилгээ авах 87 түр цэг, 191 явуулын багт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Явуулын багийн шинжилгээ авах үйл явцыг камераар шууд хянаж, GPS-ээр байршлыг нь тодорхойлж байгаа ажээ. Шинжилгээний сорьц тээвэрлэх автомашинуудыг мөн уг технологийн дэвшлээр хянан ажиллаж байна.
Мөн шинжилгээ авах ажлын хэрэгжилт ямар байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уг системд ирж буй мэдээлэл дээр үндэслэн хянаж, зарим үүрэг, чиглэлийг өгч ажиллаж байгаа ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.