Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ битүүний өдөр хуримаа хийлээ

Түүний гэргий болсон бүсгүй нь Япон улсад суралцдаг Ц.Доржханд хэмээх монгол оюутан бүсгүй юм. Тэд 2015 оноос үерхэж эхэлсэн ба экс озеки Тэрүнофүжиг хүнд бэртэл аван доод зиндаа хүртэл буусан хүнд үеүдэд сэтгэлийн дэм өгч, түшиг тулгуур нь болж байсан байна. Гэргий болж буй бүсгүйнхээ талаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: "Миний дахин босч, урагшаа тэмүүлэх шалтгаан болсон хайртай бүсгүйтэйгээ хуримаа хийж байгаадаа баяртай байна. Гурван жилийн өмнө гэгээн хайрын валентины баярын өдрөөр гэрлэх санал тавьж байлаа. Би гэр бүлээ аз жаргалтай байлгахын төлөө чадах бүхнээрээ хичээх болно" хэмээжээ.

uUzvQ3lML bkIqyakc1vFhcD1LjPo8yt iUb5dR3d8r5m8rSD2r1Nf NxZJIuHs6ntlybQHQCxzmWw2jYJVxm8Ezg2mLYaqCLa2qCghqTngtZIwM7USvDVKwq8yj4DG6g4WpL5XgDD5ZMYAp5HeaCjcAfNK1x1UAT0BVwG kxaUD1JSsprQ45RrkCO9D UMP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.