Хаитид төрийн эргэлт хийх оролдлого гарч, 23 хүнийг баривчилжээ

Бүгд Найрамдах Хаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моиз түүнийг хөнөөж, Засгийн газрыг унагах гэсэн оролдлогыг таслан зогсоосон гэж мэдэгджээ. Баривчлагдсан 23 хүний дунд дээд шүүхийн шүүгч болон цагдаагийн ахлах ажилтан зэрэг байсныг эрх баригчид мэдээлсэн юм.

Ерөнхийлөгчийг Моиз огцрохоос татгалзаж байгаа бөгөөд бухимдсан эсэргүүцэгчид нийслэл Порт-о-Пренс болон бусад хотын гудамжинд гаран, жагссан байна.

 116858875 haitireuters3

Удалгүй жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн бөгөөд албаныхан нулимс асгаруулагч хий ашиглажээ. Жагсагчдын нэг Этьен Жан Даниел "Жовенель Моиз улс орны Үндсэн хуулийг зөрчиж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийг хүндэтгэхийг бид шаардаж байна" хэмээн ярьсан байна.

Харин Ерөнхийлөгчийн

"ВВС" агентлагийн сурвалжлагч Уилл Грантын хэлснээр Хаитид үүссэн улс төрийн хямрал нь Ерөнхийлөгчийн одоогийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой үзэл бодлын зөрчил ба Үндсэн хуулийг хоёр өөр аргаар тайлбарлаж буйгаас үүдэлтэй аж.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.