СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэгт мөсөн гол далан сэтэлж, зуу гаруй хүн сураггүй болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Энэтхэгийн умард хэсэг Уттараханд мужид Гималайн нурууны үргэлжлэл мөсөн гол нурж зуу гаруй хүн сураггүй алга болж, багадаа долоон хүн нас барсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Үерийн ус даланг сэтэлж, их хэмжээний ус Уттараханд мужийн тосгон руу цутгажээ. .

Бичлэгээс харахад усан давлагаа хүчтэй урсаж ирсэн бөгөөд замдаа таарсан бүгдийг нураажээ. Гэрчийн ярьснаар ус дээш цоргиж, хад чулууг нураан Даули Ганга мөрөн рүү маш хурдтайгаар цутгасан байна. Энэ хугацаанд тосгоны оршин суугчдад сэрэмжлүүлэх дохио өгөх цаг гараагүй гэжээ.

Ерөнхий сайд Нарендра Моди нөхцөл байдлыг хянаж байгаа гэдгийг хэлж Уттараханд мужийн иргэдийн аюулгүй байдлын төлөө улс даяар сэтгэл зовнин, залбирч байна гэжээ. .

Үүссэн нөхцөл байдал Болливудын кинонд гардаг шиг айшигтай байсан гэж өөр нэг иргэн ярьжээ. Уттараханд мужийн ерөнхий захирагч Тривендра Сингх Рават батлагдсан тоогоор 125 хүн сураггүй болсон ч уг тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхаарууллаа. Үерт автаж сураггүй болсон хүмүүсийн ихэнх нь эрчим хүчний хоёр төсөл дээр ажиллаж байсан ажилчид байжээ.

. Одоогоор хонгилд гацсан 16 ажилчныг аврах ажлыг аврагчид үргэлжлүүлж байна. Мөн төслийн талбарт хоёр дахь хонгилд 30 гаруй ажилчин гацсан гэж үзэж байгаа бөгөөд тэднийг аврах ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Аврах ажилд олон зуун цэрэг, цэргийн нисдэг тэргүүд, нисэх онгоцыг дайчлан ажиллаж байна. Даваа гарагийн өглөө аврагчид ослын газарт амьд хүн үлдсэн эсэхийг хайж эхэлнэ гэсэн мэдээллийг өгчээ.

Уттараханд мужид болсон үерийн дараа хөрш Уттар Прадеш мужийн гол мөрний сав газарт үерийн түгшүүр зарласан байна. Шинжээчид далан сэтэрсэн ослын шалтгааныг мөрдөн шалгаж эхэлжээ. Анхан шатны таамгаар үерийн ус нэмэгдэж, усны температур халсан тул мөсөн голыг хайлуулан нураасан байж болзошгүй гэж үзжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.