ДЭМБ-ын эрдэмтэд Уханий далайн амьтны захад зочилжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 13 эрдэмтнээс бүрдсэн баг Ковид-19 коронавирусийн үүсэл гарлыг судлахаар БНХАУ-ын Ухань хотод очоод байгаа юм. Эрдэмтдийн баг өнгөрсөн ням гарагт халдварын голомт гэж үзсэн далайн амьтны захад зочилсон байна.

Хуанань далайн амьтны захыг халдваргүйжүүлж ариутгасан бөгөөд одоогоор ажиллахгүй байгаа юм. Өнгөрөгч 2019 оны 12 дугаар сарын дунд үед эндээс уушгины үрэвсэлт хатгалгаатай төстэй өвчин голомтлон тархсан гэж Хятадын эмч нар үздэг.

. Эдгээрийг судалж хүнс болоод хүмүүсийн урсгал хэрхэн явагддагийг ажиглах боломжтой гэж үзсэн байна.

Далайн амьтны захтай танилцсаны дараа багийн эрдэмтэд Хубей мужийн Халдварт өвчний хяналтын төв болоод Уханий Нян судлалын хүрээлэнтэй танилцахаар төлөвлөжээ.

210131141514 who investigates huanan market 210131 exlarge 169

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.