Ж.Трамп "Герман Мастерс" тэмцээний хошой аварга боллоо

144378161 10157624386827062 3819209469688861600 o 01 

Энэ сарын 27-31-ний өдрүүдэд Англи улсын Милтон Кийнес хотноо анх удаа 15 дахь удаагийн "Герман Мастерс" тэмцээн зохион байгуулагдлаа. Хэдийгээр "Герман Мастерс" тэмцээн нь Герман улсад зохион байгуулагддаг уламжлалтай ч энэ жилийн хувьд цар тахлын тархалтын улмаас Англи улсад зохион байгуулагдсан юм. Тэмцээний өмнө тэмцээнд оролцогчдоос ковидын шинжилгээ авахад дэлхийн дөрөв, "Герман Мастерс" тэмцээний хошой аварга Жон Хиггинс ковидын халдвар авсан тул тэмцээнийг өнжиж нийт 31 тамирчин аваргын төлөө өрсөлдлөө. 

Аваргын төлөө дэлхийн аварга Жадд Трамп дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгдэж буй Жак Лисовскитэй өрсөлдөн 9-2 харьцаагаар Жадд Трамд аварга илт илүүрхэн ялалт байгууллаа. Жадд Трамп аваргын хувьд "Герман Мастерс" тэмцээнд түрүү жил анх удаа түрүүлж байсан бол энэ удаад аваргаа баталж хошой аварга боллоо. 

144378161 10157624386827062 3819209469688861600 o

"Герман Мастерс" тэмцээнд хоёр удаа түрүүлсэн Жон Хиггинс, Ронни О Сулливан нар байдаг ч Жадд Трампын хувьд дараалан түрүүлсэн анхны аварга болж байгаа юм. Мөн тэрээр карьерийнхээ туршид чансаа олгох 21 дэх тэмцээндээ түрүүлж байгаа нь энэ бөгөөд эдгээр ялалтуудаас 12 нь сүүлийн гурван жилд бичигдэж байна.  

Тэмцээний дараа Жак Лисовски сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө: "Би маш сайн формын үе дээрээ байна. Жаддтай дахин таарчихгүй л бол би ямар ч тэмцээнд түрүүлэх болно. Түүнтэй тоглох нь миний хувьд үргэлж хэцүү байдаг" хэмээн хэлжээ.  

145488026 10157627255327062 6123751210808427072 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.