Сингапур улс 42,000 айлын ухаалаг-ногоон хот байгуулж байна

Сингапурын иргэдийн 80 хувь нь нийтийн орон сууцанд амьдардаг учир Засгийн газар тогтвортой хотын хөгжлийг бүтээх нь нэн тэргүүний хариуцлагатай ажил ажээ. Тиймээс эрх баригчид 42,000 айлын багтаамжтай таван дүүрэг бүхий эко-ногоон, смарт-ухаалаг Тенга нэртэй шинэ суурин байгуулахаар болжээ.

Тус шинэ суурин нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Сингапурын Засгийн газрын байгуулж байгаа 24 дэх суурин болох ажээ. Төвлөрсөн хөргүүрийн систем, автомат хог цуглуулагч, ил машингүй, нүүрстөрөгчийн хийн ялгарал хамгийн бага анхны суурин болно.

. Эрт цагт тоосгоны үйлдвэр байж байгаад цэргийн сургуулилалтад ашиглаж байсан 700 га талбайг Сингапур хот-улсын анхны ногоон, ухаалаг суурин болгох гэж байна.

http%3A%2F%2Fcdn

Тенга хотын автозам, машины зогсоол, худалдаа үйлчилгээний газруудыг хотын доор буюу газар доор байгуулахаар болжээ. Тиймээс явган зорчигчид аюулгүй хүрээлэн буй орчинд тав тухтай алхаж, дугуй унах боломжтой юм байна. Мөн орчин үеийн ухаалаг шийдлийг багтаахын тулд цахилгаан тээврийн хэрэгслийн зай хураагуур цэнэглэх газруудыг түгээмэл байршуулна гэжээ. .

http%3A%2F%2Fcdn

Хэдийгээр Сингапур улс зургаан сая хүрэхгүй хүн амтай боловч нэг хүнд ноогдох дулаан ялгаруулалтын хэмжээгээр Их Британи, Хятад, Малайз зэрэг улсуудаас илүү байдаг ажээ. Халуун орны бүсэд багтдаг тул агаар цэвэршүүлэгч, сэрүүцүүлэгч ихээр ашигладаг ч шинэ хотод агаар сэрүүцүүлэгчийг ихээр хэрэглэхээс аль болох татгалзах юм байна. Тиймээс хүйтэн ус, нарны эрчим хүчээр ажилладаг сэрүүцүүлэгч зэргийг хотод байрлуулахаар төлөвлөжээ.

http%3A%2F%2Fcdn

Үнийн хувьд 70 гаруй хувийг нь удаан хугацааны лийзингээр худалдаж авах боломжтой ба хоёр унталгын өрөөтэй орон сууц нь 108,000 сингапур доллар буюу 82,000 ам.долларын үнэтэй. Анхны орон сууц 2023 онд баригдаж дуусна.

http%3A%2F%2Fcdn

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.