Иргэд гарцгүй газраар гарч, амь насаараа хохирсоор, жолооч нар ял шийтгэлгүй үлдсээр
Монгол улсад бүртгэгдэж байгаа осол, хэргийн статистик мэдээнээс үзэхэд зам тээврийн осол, хэргийн улмаас жил бүр 500 гаруй хүний амь нас хохирч байна.
Нийслэл Улаанбаатар хотод сүүлийн таван жилд бүртгэгдсэн 16 мянга гаруй зам тээврийн осолд 11238 явган зорчигч өртөн хохирч, 413 явган зорчигч амь насаа алдаж, 11510 явган зорчигч эрүүл мэндээрээ хохирсон судалгаа гарсан байна.
2020 онд гарсан зам тээврийн осол, хэргийн улмаас насанд хүрээгүй 19 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 12 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол дөрвөн хүүхдийн амь нас хохирсон. Үүнээс гарцтай хэсгээр 17, гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч яваад тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн 26 тохиолдол бүртгэгджээ.
Судалгаанаас үзэхэд зам тээврийн ослын 54.3 хувь нь явган зорчигчийн, 45.7 хувь нь тээврийн хэрэгслийн жолоочийн буруутай үйлдэлтэй холбоотой байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.