Златаны ертөнцөд арьс өнгөөр ялгаварлах үзэл байхгүй!

Италийн цомын шөвгийн наймд ширүүхэн өрнөсөн Милан хотын дербигийн шуугиан намжаагүй байна. 

Coppa Italia   Logo 2019 2020 01 

Тоглолтын гоолын салхийг хагалсан АС Милан клубийн Златан Ибрахимович хоёр шар хуудас авч улмаар улаан хуудастайгаар талбайг орхисноор баг нь хожигдон Интер Милан хагас шигшээд шалгарсан билээ.

Нэгдүгээр үеийн төгсгөлд Р.Лукакутай ширүүн маргалдан "нүүр тулж" эхний шар хуудас авсан ба сэтгүүлчид Лукакуг арьс өнгөөр ялгаварласан байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм. Харих Ибра үүнд: "Златаны ертөнцөд арьс өнгөөр ялгаварлах гэдэг зүйл байдаггүй юм" хэмээн хариу өгсөн байна.

Esr ZZZXUAYnCip

Тоглолтын дөнгөж 58 дахь минутад тэрээр дахин шар хуудас, улмаар улаан хуудас аван баг нь хожигдсонд Ибра тоглолтын дараа багийнхнаасаа уучлал хүссэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.