"Герман Мастерс 2021" тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй эхэллээ

 

15 дахь удаагийн "Герман Мастерс" тэмцээний өмнө тэмцээнд оролцох 32 тамирчнаас ковид-19 цар тахлын шинжилгээ авахад дэлхийн дөрөв, "Герман Мастерс" тэмцээний хошой аварга Жон Хиггинс ковидын халдвар авсан тул тэмцээнийг өнжихөөр болсон талаар бид өмнө нь мэдээлж байлаа

Урьд шөнө нэгдүгээр тойргийн тоглолтууд бүгд эн тэнцүүхэн өрсөлдөөн дунд явагдлаа. Тодруулбал 11 тоглолт явагдсанаас зургаан тоглолтод 5:4 харьцаагаар ялагч тодорч шөвгийн 16-д шалгарсан юм. Сонирхолтой нь 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфи чансаа доогуур тамирчин болох Жеми О Нейлд хожигдон тэмцээнээ дуусгалаа.  

Харин "Герман Мастерс" тэмцээний энэ цагийн аварга Жадд Трамп аварга эхний тойрогт Марк Дейвисийг төвөггүй буулган авч дараагийн шатандаа шалгарлаа. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.