Жүдо бөхийн шигшээ багийнхан Таеквондогийн бэлтгэл хийлээ

Цар тахлын үед Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг цалгардуулалгүй халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан бэлтгэл сургуулилтыг нь тасралтгүй үргэлжлүүлэх хүсэлтийг УОК-д тавьж шийдвэрлүүлсний дагуу таеквондо, жүдо, чөлөөт бөх, боксын шигшээ багийн тамирчид Олон улсын Найрамдал төвд нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Шигшээ багууд нийт 90 хоногийн хугацаатай бэлтгэлээ базаах бөгөөд Монголын жүдо бөхийн шигшээ багийг МУГТ М.Бундмаа, МУГТ Г.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл нарын шигшээ багийн багш, дасгалжуулагчид удирдан явуулж байгаа бол Монголын таеквондогийн үндэсний шигшээ баг ахлах дасгалжуулагч Хо Инёон, дасгалжуулагч Д.Лхагвадорж, О.Хосбаяр нарын удирдлага дор бэлтгэлээ базааж байна. Өнөөдөр /2020.01.27-ны өдөр/ хоёр баг "Амжилтын төлөө хамтдаа" уриан дор таеквондогийн бэлтгэл хийсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.