Н.Номтойбаярт оноосон 5,5 жилийн ялыг хөнгөрүүлж нэг жил хорих ял оноолоо
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5,5 жилийн хугацаагаар хорих ял оноосон байсныг өөрчилж нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оноолоо.
Харин
1. Шүүгдэгч Б.Нямдаваагийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял,
2. Шүүгдэгч Б.Шижиржаргалын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял,
3. Шүүгдэгч Н.Баттөгсийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгож ялыг хөнгөрүүллээ.
4. Шүүгдэгч Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Ууганбаяр нарын нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасч, 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял оноов.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.