Яруу найрагч Б.Галсансүхийг өнөөдөр шүүнэ
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр яруу найрагч Б.Галсансүхийг шүүх хурал болно. Тэрбээр 2020 оны зургадугаар сард Өмнөговь аймгаас Улаанбаатар руу ирэхээр явж байх үедээ хурд хэтрүүлсний улмаас осол гаргаж хоёр хүний амь насыг хохироосон хэргээр ийнхүү шүүгдэж байна.
Б.Галсансүхэд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн 27.10-4.2-т заасны дагуу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хоёр буюу түүнээс дээш хүний амь насыг хохироосон хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлээд байгаа аж.
Яруу найрагч Б.Галсансүхийн гаргасан үйлдлийн улмаас "Тв4" телевизийн сэтгүүлч Г.Батхүү, зураглаач Д.Дөлгөөн нарын амь эрсэдсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд таван удаа уг шүүх хурал товлогдсон хэдий ч янз бүрийн шалтгаанаар хойшилсоор байгаад талийгаачдын ар гэрийнхэн гомдолтой байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.