Өнөөдөр хүнд жинд манай 2 хүчтэн зодоглоно

111 01

Өнөөдөр манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ө.Дүүрэнбаяр, Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Г.Алтанбагана нар барилдана. 

Эрэгтэйчүүдийн -90кг

Энэ жинд нийт 29 бөх барилдах ба Г.Алтанбагана эхний тойрогт залуучуудын дэлхийн аварга Бразилын Р.Маседотой барилдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -90кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -90кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн +100кг

Энэ жинд 31 бөх барилдах ба Ө.Дүүрэнбаярын хувьд эхний тойрогт Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт, Израилийн О.Сассонтой барилдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн +100кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн +100кг жингийн оноолт

Тэмцээн өнөөдөр хуваарийн дагуу Улаанбаатарын цагаар 15:00 цагт хэсгийн барилдаанаар эхлэн явагдах ба спортын төрөлжсөн www.livetv.mn/sport суваг шууд дамжуулан үзүүлнэ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.