Өнөөдөр С.Моллай аварга тэргүүтэй манай 5 хүчтэн зодоглоно
Жүдо бөхийн "Мастерс-2021" тэмцээн өнөөдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдана.
Өнөөдөр гурван жинд дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй манай таван бөх зодоглоно.
Эрэгтэйчүүдийн -73кг
Энэ жинд 30 бөх зодоглож байгаа ба манай улсаас дэлхийн аваргын хүрэл, Мастерсийн мөнгөн медаль Г.Одбаяр А хэсэгт Египтийн бөхтэй, D хэсэгт Ц.Цогтбаатар Германы бөхтэй эхний тойрогт тус тус барилдах оноолттой байна.

Эрэгтэйчүүдийн -81кг
Энэ жинд энэ удаагийн Мастерс тэмцээний хамгийн олон оролцогч буюу нийт 34 тамирчин зодоглож байгаа ба манай улсаас дэлхийн аварга С.Моллай D хэсэгт эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт Гүржийн Л.Майсурадзетэй барилдана. Харин О.Ууганбаатар А хэсгийн эхний тойрогт олимпийн аварга Х.Халмурзаевтай барилдах оноолттой байна.

Эмэгтэйчүүдийн -63кг
ОУХМ Б.Ганхайч эхний тойрогт ОХУ-ын Д.Давидоватай учраа таарсан байна.

Хэсгийн барилдаан өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхлэх ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.