LIVE: Сумо бөх шууд дамжуулалт

np file 33244 01 01 01 01

Цар тахлын тархалтын улмаас башёд оролцох бүх бөхчүүд, албаны хүмүүсээс шинжилгээ авахад их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй дөрвөн дэвжээний 65 бөхийн шинжилгээний хариу эерэг гарсан тул башёг өнжиж байна. Мөн түүнчлэн гэмтлийн улмаас Какүрюү М.Ананд тэргүүтэй 30 гаран бөх башёг өнжиж байгаа юм. 

Ийнхүү гурван башё дараалан аваргуудгүй башё болж байна. 

Өнөөдөр манай дээд зиндаанд барилдах манай бөхчүүд дараах оноолттой байна. 

  • Хошорюү Бямбасүрэн /маэгаширагийн 14/ - Маэгашира 15 Ютакаяама
  • Ичиножо Ичинноров /маэгаширагийн 12/ - Маэгашира 12 Тэрүцүёоши
  • Кирибаяама Лхагвасүрэн /маэгаширагийн 8/ - Маэгашира 8 Токушорю
  • Тамаваши Мөнх-Оргил /маэгаширагийн 4/ - Маэгаширагийн 4 Точиношин
  • Сэкеваке Тэрүнофүжи Ган-Эрдэнэ - Маэгашира 3 Котошохо

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.