Дэлхийн аваргуудын дуэлээр Мастерс эхэлнэ

Жүдо бөхийн шилдгүүдийн цугларалт болох Мастерс тэмцээн нь энэ оны эхний бөгөөд олимпийн наадмын өмнөх жүдо бөхийн хамгийн том сорил тэмцээн хэдхэн хоногийн дараа эхэлнэ.

33 01 

Катар улсын Доха хотноо жүдо бөхийн жин жингийн шилдгүүд хуран цуглах Мастерс тэмцээнд урьдчилсан мэдүүлгээр таван тивийн 70 орны 402 жүдоч өрсөлдөнө. 

Тэмцээний салхийг хагалах эмэгтэйчүүдийн -48кг жин энэ удаагийн Мастерс тэмцээний хамгийн оргил жин байх болов уу? Учир юу гэвэл одоогийн байдлаар энэ жинд оролцох мэдүүлгээ өгөөд буй 24 тамирчдын дунд олимпийн аварга Паула Парето, дэлхийн хошой аварга Дария Билодид, дэлхийн аварга М.Уранцэцэг, Фуна Тонаки зэрэг шилдгийн шилдгүүд бүгд багтаж байна.

Монголчуудын хувьд МУГТ М.Уранцэцэг аваргыг Дария Билодидоос 2019 оны дэлхийн аваргаар ялагдсан даагаа нэхэхийг тэсэн ядан хүлээж буй нь дамжиггүй.  

1EDF8626 1566738749 1566738749

Мастерс тэмцээнд оролцох манай баг бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Манай сайт уламжлал ёсоор нэгдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Мастерс тэмцээний хэсгийн барилдаанаас эхлэн бүх дэвжээний барилдааныг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлэх болно. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.