Жүдо бөхийн мастерст манай 16 шилдэг жүдоч уригдлаа

Жүдо бөхийн 2021 оны хамгийн эхний тэмцээн хэдхэн хоногийн дараа Катар улсын Доха хотноо зохион байгуулагдах гэж байна. 

1EDF3502 1566999823 1566999824 (1) 01 01 

Жин жинд дэлхийн чансааны эхний 36-д эрэмбэлэгдэж буй шилдэг жүдочид урилгаар оролцдог Мастерс тэмцээн 2021 оны нэгдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Одоогийн байдлаар таван тивийн 65 орны 330 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байгаа ба манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй зургаан тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээжээ. 

Мастерс тэмцээнд оролцох Монголын бүрэлдэхүүн
Мастерс тэмцээнд оролцох Монголын бүрэлдэхүүн

Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ далайн орнуудын жүдо бөхийн холбоонд зургаан тамирчинг цагаан хуудсаар оролцох зөвшөөрөл өгөөд байгаа ба тэмцээнийг зохион байгуулагч орны хувьд жин тус бүрд хоёр тамирчин оролцуулах эрхтэй байдаг. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.