LIVE: Иргэд 11 дүгээр сарын цахилгаан, дулааны төлбөрөө төлөх ёстой

Эрчим хүчний яамнаас эрчим хүчний салбарын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. Өнгөрсөн шөнө манай улсын эрчим хүчний системийн оргил ачаалал 1,187 МВт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар өсжээ. 

Эрчим хүчний салбарын суурилагдсан хүчин чадал хэрэглээгээ бүрэн хангах боломжгүй. Өнөөдрийн 17.00 цагийн байдлаар төвийн бүсийн эрчим хүчний системээс 1150 орчим МВт эрчим хүч хэрэглэж байна. ОХУ-аас 103 МВт эрчим хүч авч байна. Хэрэглээг өчигдрийн мөн үетэй харьцуулахад 50 МВт-аар өссөн байна. Харин ОХУ-аас авсан импортын эрчим хүч 23 хувийн өсөлт үзүүлсэн байна.   

Засгийн газраас албан байгууллага, иргэдийн цахилгаан, дулааны төлбөрийг тэглэсэн. Гэвч уг шийдвэр 12 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ гэсэн байгаа. Аж ахуйн нэгж, иргэдийн 11 дүгээр сарын цахилгаан, дулааны хэрэглээний төлбөрийн нэхэмжлэл 12 дугаар сарын 15-наас хойш гарч ирдэг. Зарим . Иймд ЭХЯ-наас 11 дүгээр сарын цахилгаан, дулааны төлбөрөө төлөхийг уриалж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.