LIVE: Дэлхийн гранпри тэмцээний финалын тоглолт
Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн гранпри тэмцээний финалын тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байна.
Дэлхийн чансааны шилдэг 32 тамирчин урилгаар оролцдог дэлхийн гранпри тэмцээн Англи улсын Милтон Кийнес хотноо энэ сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулагдаж өнөөдөр аваргаа тодруулах гэж байна.
Финалын тоглолтод дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамп аварга болон Жак Лисовски нар тунан үлдээд байна.
Жадд Трамп аваргын хувьд дэлхийн гран при тэмцээний хошой аварга бол Жак Лисовски дэлхийн чансаа олгох тэмцээнд түрүүлж үзээгүй юм. Хоёр тамирчны хувьд өмнө нь хоорондоо 14 удаа учраа тааран тоглоход бие биенээ харилцан долоо, долоон удаад хожоод байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.