ВИДЕО: Оны шилдэг хөлбөмбөгчнөөр Р.Левандовски шалгарлаа

2020 оны FIFA-гийн шилдгүүд тодорлоо. 

01529 01 

Швейцарын Цюрих хотноо FIFA-гийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа явагдаж дараах эрхмүүд оны шилдгүүд боллоо. 

Оны шилдэг тоглогч:

Өнгөрсөн улирал 55 тоглолтод оролцож 47 гоол оруулсан Польш довтлогч Р.Левандовски оны шилдэг тоглогч боллоо. Тэрээр Бундеслигт 250 дахь гоолоо оруулаад байгаа юм.

Оны шилдэг дасгалжуулагч:

Ливерпүүл клубын Герман дасгалжуулагч Ю.Клопп оны шилдэг дасгалжуулагч шагналыг хоёр жил дараалан хүртлээ. Түүний баг өнөөдөр Английн премьер лигийн хүснэгтийг тэргүүлж байна. 

2edcb95c a889 4fc4 afc1 4d2e89cb29d0

Оны шилдэг хаалгач:

Байерн Мюнхен клубын хаалгач М.Нойер оны шилдэг хаалгачаар шалгарлаа. 

Оны шилдэг гоол:

Тоттенхам клубын Солонгос тоглогч Сон Хён Мин Бурнли клубтэй тоглох үеэр хийсэн гоол Пускасын шилдэг гоолын шагналыг хүртлээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.