LIVE: Б.Пүрэвдорж: Тэтгэврийг долоо биш, сүүлийн таван жилийн татвар төлөлтийн дунджаар тогтоох ёстой

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ. Хэрэв энэхүү хуулийн төсөл батлагдвал тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэх ажээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Нийгмийн даатгалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр тэтгэврийг сүүлийн таван жилийн дунджаар тооцож байсныг 2008, 2009 оны өөрчлөлтөөр сүүлийн долоон жил болгон өөрчилсөн. Миний өргөн барьсан хуулиар таван жилийн дунджаар болгож буцаан өөрчлөх юм. 

Бидний тооцсоноор иргэд авах ёстойгоосоо 80-140 мянган төгрөгийн доогуур тэтгэвэр авч байна. Иймд энэхүү хуулийг баталбал тэтгэвэр авагч иргэн бүр одоогийнхоос 100 мянган төгрөгөөр ахиу тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Төсөвт 3-5 тэрбумыг нэмж тусгахад хангалттай. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.