"Gmail" дахин доголдолд оржээ

"Google" компанийн "Gmail" имэйлийн үйлчилгээ өнгөрөгч мягмар гарагт хоёр цаг гаруйн турш зогсолтод орж, тус компанийн үйл ажиллагаа ойрын хэдэн хоногт хоёр дахь удаагаа доголдолд оржээ.

"Google"-ийн зүгээс 16:30 цагийн орчимд доголдлыг илрүүлсэн бөгөөд залруулахаар ажиллаж байгаагаа мэдэгдэн, "Хэрэглэгчид "Gmail"-д нэвтрэх боломжтой байгаа ч алдааны мэдэгдэл хүлээн авч, удаан хугацаанд хүлээн, мөн бусад гэнэтийн шинж тэмдэгтэй тулгарч байна" хэмээн дурджээ.

Тэгвэл энэхүү асуудал 19:00 цагийн үед бүрэн шийдвэрлэгджээ. юм.

Харин "Google" компани "Системийн найдвартай байдал бол бидний нэн тэргүүний зорилт бөгөөд бид системүүдээ сайжруулахын тулд тасралтгүй шинэчлэлт хийж байна" гэсэн байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.